etoim.mn
photos/cb6db39b7684594b4f9cb6baca7a5e35_1200.jpg

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг огцруулах тухай,  УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах, зардал батлах тухай, ТАЗ-ны орон тооны зөвлөхийг томилох, чөлөөлөх зэрэг 10 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд, бусдыг нь дараа хэлэлцүүлвэл ямар вэ. МАНАН бүлгийнхэн хуйвалдаанд болчихлоо гээд гүтгүүлэхэд бэлэн байна. Шаардаж байгаа таван гишүүн өлсгөлөн зарлана гэж байна. Бид гишүүдийнхээ амь насыг хамгаалъя" хэмээн горимын санал гаргалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

Эхлээд эхний асуудлаа хэлэлцээд 10.00 цагт чуулганы хуралдаан эхэлнэ. Дараагаар нь 15:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ. Хуралдаандаа идэвхтэй оролцоорой хэмээн анхааруулав. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын даргыг огцруулах шаардлага хуулийн дагуу гэж үзэж байна уу, эсвэл хууль батлагдсан болохоор хуулийн дагуу гэж үзэж байна уу?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Бид хуульд заасан үндэслэлээр "өөрөө чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзсэн. Харин УИХ-ын дарга өөрөө чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзсэн. Тиймээс ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцээд, хууль санаачлах ёстой гэж М.Энхболд дарга үзээд, хууль санаачилж баталсан.  Эрдэнэт"-ийн 49 хувийн тухайд Сингапурын компанид шилжвэл ноцтой асуудал үүснэ. Үүнээс бид хамтдаа сэрэмжлэх хэрэгтэй. 

УИХ-ын дарга М.Энхболд: "Эрдэнэт"-ийн 49 хувийг хувьчиллаа гэж сонгуулийн сурталчилгаа өндөрлөсөн байсан өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарласан. Тиймээс тухайн үеийн сонгуулийн штабын дарга С.Батболдод энэ хуулийн дагуу явагдаж уу гэдгийг  хянах үүргийг намын даргын хувьд өгсөн. Хэн  нэгийг буруутгахын тулд юуг ч хамаагүй худлаа ярьж болно гэдгээ төрд ажиллаж байгаа хүмүүс болих хэрэгтэй. "Эрдэнэт"-ын 49 хувийн тухайд ажлын хэсэг ажиллаж байгаа. Засгий газар өөрсдийн тогтоолоо хэрэгжүүлэхээр ажиллахгүй байгаа юм билээ. 

Сүүлийн өдрүүдэд "Эрдэнэт"-ийн 49 хувийг надтай холбож байна.  Шөнө орой манай орон гэрээр очиж уулзсан гэж ор үндэсгүй зүйл ярьж, шударга бус, гүжирдэх явдлыг би туйлын зарчимгүй хэрэг гэж үзэж байгаа. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Аливаа нэг хуулийн үндэслэлээр бус бүрхэг асуудлаар огцруулах асуудлыг оруулж ирж байна. Энэ нь цаашдаа төрийн дархлаатай холбоотой. Хэсэг гишүүдэд, олонхид таалагдаагүй бол гарын үсэг цуглуулж огцруулах зүйл руу орж байна. Би үүнийг маш буруу зүйл гэж үзэж байна. Би МАН-д харамсаж байна. Бүгд бүлх залгисан. Парламентынхаа хувь заяаны тухай ярьж байж ийм арчаагүй байж болохгүй. Парламентын түүхэнд хар толбо үлдээснээ өөрсдөө хариуцлага хүлээгээрэй. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх