etoim.mn
photos/base_b0d04db1a5efe7ed48a9026bd45b9536.jpg

Солонгосын алдарт жүжигчин Хёон Бин болон Сон Еэ Жин хоёрыг хамтдаа Америкд аялалд явахын зэрэгцээ жүжигчин Сон Еэ Жиний эцэг эхтэй хамт оройн хоолонд орж байхыг нь харсан гэх мэдээлэл цахим орчинд шуугиан тариад байсан билээ. Тухайн үед тэд Амеркт тус тусын ажлаар явсан бөгөөд хоёр жүжигчин хамт байгаагүй хэмээн тус мэдээлийг үгүйсгэж байсан юм. Гэсэн ч хосууд хамтдаа хүнс цуглуулж байх үеийн зургийг диспэчийнхэн авч чадсан байна.  

Тус зурагт жүжигчин Хёон Бин тэрэг түрж Сон Еэ Жин юм сонирхож байсан бөгөөд хамтдаа байсан нь тодоос тод харагдсан нь тэднийг хосын харилцаагаа эхлүүлсэнийг батлах баримт болсон гэхэд хилсдэхгүй байх. Харин тэдний хамтдаа хүнс цуглуулсан дэлгүүр нь хилийн чанадад байсан бөгөөд диспэчээс энэ талаар хоёр жүжигчний харьяалагддаг интертаймэнтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах болно гэжээ.

Харин нитизүүд энэхүү мэдээлэлд санал хуваагдаад байгаа юм байна. Нэг хэсэг нь тус мэдээлэлд ихээхэн таатай хандаж тэднийг хамт кинонд тоглож байхдаа нэг нэгэндээ дассан байх гэсэн таамаглал дэвшүүлсэн бол нөгөө хэсэг нь залуу жүжигчид нэг салбарт ажилладаг басчхүү хамтарч кинонд тоглосон болохоор сайн  найзууд болсон байх. Найзууд хамтдаа дэлгүүр хэсч болох гэх мэтээр өөрсдийн байр сууриудыг илэрхийлжээ. 

Одоогоор  хоёр жүжигчдийн харьяалагддаг агентлагууд энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй  байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dipatch.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[86.59.217.111]

2019-01-29 00:50:09

Аль аль нь одоо 37 настай хүмүүс гэрлэх тухай бодож эхэлсэн байхаа. Сон иэ жин ёстой хөөрхөн шүү. Барагтай залууг ч тоохооргүй солонгосын хамгийн алдартай жүжигчин юм чинь

mnbvc

[193.80.234.87]

2019-01-28 20:06:56

bidend ogt hamaagui jum buu bich

өааөа

[202.131.243.190]

2019-01-28 17:06:16

энэ пяздаагууд болзнуу яануу маниуст огтхон ч падлий алга