etoim.mn
photos/51007079_312211366146767_3712366849292238848_n.jpg

Монголчууд бидний уламжлалт Сар шинийн баяр тун удахгүй болох гэж байна. Жил бүр УИХ-ийн гишүүд, нийслэл, аймгийн Засаг дарга нар нутаг нутгийнхаа өндөр настангуудад Сар шинийн бэлэг барьдаг "бичигдээгүй хууль"-тай болсон. Зарим хэсэг нь ахмадуудад бэлэг тараах энэхүү үзэгдлийг үгүйсгэж буруутгадаг бөгөөд нөгөө хэсэг нь зөвтгөх үзэгдэл ч бий. Ямартай ч бэлэг тараах эл үзэгдэл нь сонгуульд шууд болон шууд бусаар нөлөөдөг байх. Ингээд 2019 оны Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүд ахмад настнуудад өгсөн гарын бэлэгтэй танилцья.

1. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн гарын бэлэг 

2.УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гарын бэлэг. Түүнийг ахмадуудаа цуглуулах үеэрээ бэлгээ дудааж, дутсан бэлгийг авах гэсэн ахмадуудын нэг нь амиа алдсан гэх мэдээлэл сошиал орчинд өрнөөд байгаа билээ. 

3. УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар

4. УИХ-ын гишүүн, БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаагийн гарын бэлэг тарааж байх үеэр...

5. УИХ-ын гишүүн Д.Гарамжав тойргийнхоо ахмадуудад 25 кг гурил өгсөн бололтой

6. УИХ-ын гишүүн Б.Наранхүү энэ жил нутгийнхаа ахмадуудад 50 кг гурил өгсөн сурагтай. Өнгөрсөн жил 50 кг гурил, 25 кг цагаан будаа өгч байсан

7. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын гарын бэлэг 

8. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тойргийнхоо ахмадад бэлэг өгч байна

9. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын гарын бэлэг 

Содном Золжаргал-н зураг.

Одоогоор цахим орчинд эдгээр гишүүдийн бэлэгний талаар ярилцаж байна. Үүнээс гадна цөөнгүй гишүүд орон нутагт, тойрогтоо ажиллаж байгаа гэх мэдээлэл байна. 

 

Бэлтгэсэн. Э.Мөнх-Эрдэнэ 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

иргэн

[202.179.25.235]

2019-01-28 15:18:52

ямар хэрэг байнаа ингэж Хүний аминд хүрэн хүрэн элдэв зүйл тарааж тэртээ тэргүй Та нарыг ахиж Сонгохгүй шүү дээ Нүдний Булайнууд аа энэ УИХ-ын Гишүүд гэж хаа явсан газраа данадаа Балаг тарьж явах юмаа