etoim.mn
photos/olloo_mn_1424227020_agal_8209.jpg

“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах тов эцсийн байдлаар гарсныг Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. Сар шинийн барилдаанд 256 бөх барилдах бөгөөд хоёрдугаар сарын 4-ний өдрийн буюу битүүний өдрийн 12:00 цагт эхлэх юм байна.

Харин барилдааны тасалбар 10,000 төгрөгийн үнэтэйгээр энэ сарын 26-ны өдрөөс худалдаалагдаж эхэлсэн байна. Билетийн касс өдөр бүрийн 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж байгаа аж. “Буяант-Ухаа” спортын ордон 5,000 хүний суудалтайгаас өнөөдрийн байдлаар 2,000 орчим тасалбар зарагджээ. Тасалбар шаглаж зарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй иргэний үнэмлэхтэйгээ ирсэн иргэдэд үйлчилж байгааг анхаарууллаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

иргэн

[202.179.25.235]

2019-01-28 15:15:59

Зөв шийдвэр гаржээ Бөхийн Өргөө Баянмөнх Чинбат Хүрэлбаатар Батэрдэнэ Сүхбат гэсэн Шуналтангуудын Хэрүүлын бузар болсон Харанхуй чийг даасан нэг л Хүйт оргисон эвгүй газар болгосон байна лээ Бөхчүүдын Хийморь лундаанд харшлаж мэдэхээр болсон харагдана лээ дээ, Сайхан Шинэлцгээгээрэй миний Монголын Ард түмэн минь