Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/20180609_p1bi2qn55g1l4j1aa17931u7t1q7p1.jpg

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцар улсын Давос хотноо энэ долоо хоногт эхэлсэн. Тус уулзалтад Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урилгаар оролцож байна. Тэрбээр “Давос”-ын чуулга уулзалтын сонин хачин, эргэн тойронд болж буй үйл явдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.

Экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Манай улс “Давос”-ын чуулга уулзалтад маш идэвхтэй оролцож эхэлсэн. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа энэхүү чуулга уулзалтаар технологи, шинжлэх ухааны асуудлууд, эрүүл мэнд, улс төрийн, хүмүүнлэгийн ажлууд хэрхэн өөрчлөгдөж байгаа, эрчим хүчний үйл ажиллагааг сэргээгдэх эрчим хүчнээс авах зэрэг маш олон асуудлуудыг хэлэлцэж байна.

Ардчиллын үйл явц өрнөж буй энэ эрин үед ямар хэлбэрээр өөрчлөгдөж ямар арга замаар явж байгаа тухай энэ чуулга уулзалтаар их яригдлаа. Энэ асуудал дээр би нэлээн идэвхтэй оролцсон.

Мөн ОХУ олон БНХАУ-ын өрсөлдөх чадвар гэсэн сэдвийн хүрээнд тусдаа хэлэлцүүлэг явсан. Нэг үе энэ чуулга уулзалтад Монгол улстай холбоотой 5-8 асуудал хэлэлцэгддэг байсан. Одоо нэг ч асуудал байхгүй болсон байна. Энэ чуулга уулзалтаар 500 гаруй сэдвийн хүрээнд  хэлэлцүүлэг өрнөж байна” гэлээ.

Мөн энэ үеэр ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд боловсрол, эрүүл мэнд, хууль хүчний байгууллагууд маш хурдацтай өөрчлөгдөж, шинэ төвшинд хүрч байгааг онцлон хэлсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх