etoim.mn
photos/2ee94bb4-8d41-4520-ab6a-6d47075642c1.jpg

УИХ-ын даргын зөвлөл хуралдсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон мэдээлэл өглөө.

Тэрбээр “УИХ-ын гишүүдээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг өнөөдөр өгсөн. УИХ-ын Дэгийн тухай хуулиар даваа гаригт намын бүлэг, Мягмар, Лхагва гаригт байнгын хороодын хуралдаан, Пүрэв, Баасан гаригт чуулганы хуралдаан хуралддаг уламжлалтай. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдаж, Мягмар гаригийн 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, түүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. УИХ-ын даргын зүгээс энэ асуудлыг нэн яаралтайгаар хэлэлцэх, захирамж гаргасан" гэх мэдээллийг өглөө. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх