etoim.mn
photos/a760880003e7ddedfef56acb3b09697f.jpg

Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

БХБ-ын сайд Х.Баделхан: Манай салбар маш том. Гэвч доороо ямар ч хөлгүй. Бодлогын газар нь гэхэд гуравхан хүнтэй. Яам, судалгааны ямар ч байгуулалгүй. Толгойтой, доороо хөлгүй, том нэртэй байгууллага. Яам нэртэй ч хэрэгжүүлэх байгууллага болж хувирсан. Цаашид төрийн бүтэц тогтвортой ажиллах хэрэгтэй. Олон улсын туршлагаар төрийн албаны  шинэ бүтэц байгуулна гэж хэллээ. Уг бүтэц нь өнөөдөр баталж байгаа шинэ хуульд хэр нийцэх вэ. Мөн уг хууль  дархлаатай, тогтвортой байж чадах уу.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тогтвортой байх үндэс суурийг нь зөвхөн Төрийн албаны тухай хуулиас гадна  бусад бичиг үзэл баримтлалдаа ч суулгаж өгөх ёстой. Төрийн албыг ил тод байхыг нийгмийн шаардлага  болон өнгөрсөн алдаа оноо практикаас шаардаж байна. Тиймээс хамгийн байж болох боломжит заалтуудыг оруулсан учир нэг нам гарч ирээд өөрчилдөг байдал гарахгүй. Дархлаатай байж чадна. Төрийн бодлогын уялдаа холбоог холбодог нэгж байх ёстой. Уг асуудалд Засгийн газар анхаарч ажиллавал бүтцийн асуудал тодорхой болно.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Хүмүүс хоёр талын зүйл ярьдаг. Нэг нь төрийн албыг тогтвортой байлгах тухай ярьдаг. Мөн улс төрийн намын нөмөр нөөлгөөр орсон албан тушаалтнууд улам дархлаажиж  хөдлөхөө больчихлоо гэж ярьдаг. Энэ шүүмжлэл хэзээ ч дуусахгүй. Тийм учраас тасалж авч урагшаа харах шаардлагатай байгаа юм. Олон жил нэг газар үр дүнгүй ажилласан хүмүүс тэтгэвэрт гарна. Гадаадад сургууль эзэмшсэн эсвэл сайн ярьдаг л байхад хангалттай гэх боллоо.  Үгүй ядаж монгол хэлээ сайн мэддэг, албан бичиг хөтлөх чадварыг чухалчилна. Цаашлаад 2022 оноос эхлэн монгол бичгээр бичдэг болох тогтоол хэвээр. Мэргэжлээрээ сайн мэргэшсэн, гаднын улсад өндөр мэргэжил эзэмшсэн хүмүүс аяндаа тодроод ирдэг. Эхлээд ахуйгаа мэдэх хэрэгтэй. Төрийн албаны тогтолцоо тогтвортой, мэргэшсэн байна гэдгийг Үндсэн хуульдаа тусгаад өгчихвөл уг хуулийг илүүтэй дархлаатай болгож өгнө.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Үргэлжлүүлэн Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв түүний нэмэгдэл олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх