etoim.mn
photos/olloo_mn_1534913549_oyunerdene3.jpg

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төсөлд УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар уг тогтоолын төсөлд нийт 39 гишүүн гарын үсэг зурсан байна.

Энэ талаар тогтоолын төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа "Ц.Нямдорж, Я.Санжмятав гишүүд гарыг үсэг зурснаар УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг 39 болж, өргөн барих нөхцөл бүрдэв. Нэмж зурах гишүүд байвал 2019.01.25 ны 09:00 цагаас өмнө холбогдохыг хүсье" гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тогтоолын төслийг маргааш УИХ-д өргөн барина гэж Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өмнө нь мэдэгдсэн билээ.

image

 

Таалагдахгүй байна

13
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.5]

2019-01-24 12:52:25

bi bas zurii