etoim.mn
photos/“Мөнгө-санхүү-баялаг”-сэтгүүл.jpg

Хэрэв та залуу хүн бол олон зүйл таны хувьд анхны туршлага, сургамж болж байгаа. Тухайлбал ажилд орох, анхныхаа машиныг худалдан авах, өөрийн гэсэн орон байранд нүүж орох гэх мэт. Ийм үед та алдаа гаргах нь элбэг байдаг. Эдгээр алдаа танд маш үнэтэй тусах нь бий. Мөнгөтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад танд туслах зөвлөмжийг эндээс уншина уу.

Төсөв гаргах - Төсөв гаргах нь мөнгөө юунд зарцуулах ёстойгоо төлөвлөхөд танд тусална.

- Хэдэн төгрөгийн орлого (жишээ нь, таны ажиллаад авч буй цалин) болон зарлагатай гэдгээ тооцож эхлэх нь зүйтэй. Долоо хоногоор төсөв гаргах гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно. Хэрэв сараар төсөв зохиох гэж байгаа бол, сар бүр дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолно.

Орлого, зарлагаа бүртгэх Төсөв нь танд мөнгөө юунд зарцуулж болох талаар урьдчилан төлөвлөхөд дөхөм үзүүлдэг. Гэхдээ таны мөнгө бодит амьдрал дээр юунд зарцуулагдаж байгааг бичиж тэмдэглэх нь чухал. Тэгэхээр мартахгүйн тулд аль болох тэр дор нь, өдөр бүр хэдэн төгрөг, юунд зарцуулсан гэдгээ бичих хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал – Зарцуулсан Төгрөг нэг бүр чухал бөгөөд багахан мөнгөний худалдан авалтуудыг сар, жилээр тооцоход их болж нэмэгддэг. Тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийдэг хүснэгт, компьютерийн программ зэргийг ашиглаж орлого, зарлагаа бичиж тэмдэглэх хэрэгтэй. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр бүртгэл хөтлөөрэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй.

Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх Гэр бүл, найз нөхдийн төрсөн өдөр, баяр, гэртээ үнэтэй эд зүйл худалдан авах гэх мэт төлөвлөөгүй зардал гаргах түүнчлэн гэнэтийн яаралтай мөнгөний хэрэгцээ тулгарсан үед төлбөр төлбөх чадвартай байхын тулд тодорхой хэмжээний мөнгийг хадгаламждаа хуримтлуулж хадгалах хэрэгтэй.

Хадгаламж танд тараах байдлаар тусална. Үүнд: - Мөнгөө захиран зарцуулах

- Гэнэтийн зардал, яаралтай мөнгөний хэрэгцээг шийдэх

- Ирээдүйд хэрэгтэй зүйлээ худалдан авах чадвартай болох;

- Аль болох бага зээл авах;

- Санхүүгийн хувьд санаа бага зовох гэх мэт..

Эх сурвалж: Санхүүгийн боловсрол

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх