etoim.mn
photos/50570755_588411621611740_1948342747677065216_n.jpg

Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг томилно томилохгүй гэх мэтээдэл цахим орчинд хурдацтай тархаж байна. Тэгвэл С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар батламжлуулах бичиг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт /ЗГХЭГ/ ирээгүй гэдгийг тус газрын тэргүүн дэд дарга мэдээллээ. 

Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан: 

Нийслэлийн Засаг даргыг томилох асуудал энд шийдэгдэх учраас бидний зүгээс хэзээ ирүүлэх талаар асууж лавлаж байна. Нийслэлийн Засаг даргаар хуулийн хүрээнд тодорхой болзлуудыг хангасан хүнийг томилох ёстой. Тухайлбал, татварын өргүй, төрийн албанд тодорхой хугацаагаар ажилласан байх ёстой гэх мэт шалгууруудыг тавьдаг. Энэ мэт хуульд заасан шаардлагыг хангасан уу гэдгийг нотолсон бичиг ирэх ёстой гэж үзэж байна. Удаж байгаа нь үүнтэй холбоотой юмуу, яг сайн хэлж мэдэхгүй байна. Батламжлуулах албан бичиг нь ирээгүй учраас ажиллагаа явуулаагүй. Түүний, үүний хүн учраас удааж байгаа гэх мэдээлэл байгаа нь худал мэдээлэл” гэлээ.

Харин Нийслэлийн Засаг даргаар сонгогдоод байгаа С.Мөнхчулуун:

Өчигдөр орой 18 цаг 30 минутад намайг Тамгын газарт байх үед  батламжлуулах бичиг нь гараагүй байсан. Тэгэхээр Ерөнхий сайд батламжлаагүй гэдэгт нь итгэхгүй байна.  Ерөнхий сайдын шийдвэр гарсан мэт өмнөөс нь ташаа мэдээлэл гарсанд харамсч байна. Батламжлахгүй байх асуудал үүсэхгүй болов уу гэж бодож байна. Миний хувьд хуульд заасан шаардлага, шалгууруудыг хангасан. Мөн НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхын саналыг авч сонгогдсон учир Ерөнхий сайд батламжилна гэдэгт итгэж байна" гэв. 

 

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх