Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1508489447_enhbold2.JPG

УИХ-ын даргыг чөлөөлөхтэй холбогдсон ганцхан өгүүлбэр бүхий хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Хуулийн төсөл энэ сарын 25-аас эхлэн мөрдөгдөнө. Өмнө нь хуулийн дагуу УИХ-ын даргыг таван үндэслэл бүхий заалтаар чөлөөлдөг байсан бол энэ удаад нэмэлт зургаа дахь заалтыг оруулсан. Зургаа дахь заалт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барих тодорхой болоод буй. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барина. Иймээс УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулна” гэдгийг мэдэгдсэн юм.  

Ийнхүү УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн орчинг тэд бүрдүүлж чадлаа. Харин одоо УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төсөлд түүнийг ямар үндэслэлээр огцруулах вэ, гэдэг нь тодорхой бус байна. Мэдээж УИХ-ын даргыг чөлөөлөхөд ямар нэгэн үндэслэл байх ёстой. Үндэслэл биш юм гэхэд шалтгаан хэрэгтэй болно. Ажлаа удаа дараа тасалсан, хуралдаан удирдаж чадаагүй, хууль зөрчсөн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн  гэх мэт шалтаг шалтгаан, үндэслэл хэрэгтэй. Гэвч одоогоор УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах ямар нэг шалтгаан алга байна. Иймээс ч  тодорхойгүй шалтгаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөлд гарын үсэг зурахаас гишүүд татгалзаж байгаа сурагтай. Энэ хуулийг батлах явцад УИХ-ын цөөнгүй гишүүд үндэслэл нэхэн шаардаж байсан.   

Иймээс арга ядсан нэр бүхий гишүүд "Таалагдахгүй байна" гэдэг шалтгаанаар л УИХ-ын даргыг чөлөөлөхөөр тогтоолын төслөө боловсруулж байгаа тухай эх сурвалжууд хэлж байна. Энэ хуулийг хэрэглэвэл буруу жишиг хэмээн үзэх хуульчид ч олон байна. Нэг үгээр ямар нэг үндэслэлгүйгээр "таалагдахгүй" байна гэх шалтгаанаар УИХ-ын даргыг өнөөдөр хүчээр буулгалаа гэхэд маргааш Ерөнхий сайд аа, нөгөөдөр Ерөнхийлөгчөө ч ингэж огцруулах эхлэл тавигдаж байгааг үгүйсгэх аргагүй юм.    

Эцэст нь  М.Энхболд л буучихвал нар мандана, улс орон цэцэглэн хөгжинө, бүх муу муухай бүхэн арилна гэж итгүүлсэн олон түмэндээ ам асуулгах өдөр поп гишүүдэд удахгүй ирэх биз ээ.

УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ХУУЛИЙГ НЭГ УДАА АШИГЛААД ХҮЧИНГҮЙ БОЛГОХ УУ? 

Дэгийн хуулийг ийнхүү өөрчилсөн нь парламентын дархлааг үгүй хийснээс гадна төрийн гурван өндөрлөг тогтворгүй болох үр дагаврыг бий болгоно гэж үзэх хүн олон байна. Тиймээс энэ хуулийг зөвхөн М.Энхболдыг огцруулахад ашиглаад эргүүлж хүчингүй болгох нь зүйтэй гэх байр суурийг зарим гишүүд илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн Д.ХАянхярваа: Нэг хүнд зориулж, түүнийг гутаан доромжлох зорилгоор хууль гаргаж болохгүй. Монгол төрийн бодлогын алсыг харсан, ямар байх ёстойг нь тодорхойлсон юм. Гэтэл бид ямар ч алсын хараагүй, түр зуурын хууль баталлаа гэж би харж байгаа. Энэ хуулийг баталсан нь дан ганц УИХ-ын даргын асуудал биш, парламентын болон Монгол төрийн дархлааны тухай асуудал юм. Цаашдаа эвгүйтвэл УИХ-ын даргыг огцруулна гэдэг болчихвол монгол төрийн дархлаа суларчихна биз дээ. Өнгөрсөн хугацаанд хамгийн тогтворгүй институц нь Засгийн газар байсан бол үүн дээр УИХ нэмэгдэж байна. Цаашдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулна гэж зүтгээд хуульд өөрчлөлт оруулчихвал яах вэ. Тэр цагт Монголын төр тогтвортой ажиллах бүх нөхцөл үгүй болно. Тиймээс энэ бол түр зуурын хууль боллоо. Өнөөдөр УИХ-ын даргыг огцруулахын тулд л хуульд өөрчлөлт орууллаа. Гэхдээ УИХ-ын дарга огцорсон, огцроогүй цаашид гарах үр дагаврыг нь тооцоод Дэгийн хуулийн өөрчлөлтийг нэг удаа хэрэглээд хүчингүй болгоосой гэж хүсч байна. Монгол Улсын парламентын түүхэнд нэг хүнд зориулж хууль баталж байсан түүхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Бид парламентын дархлаа руугаа гар дүрж, монгол төрийн босго намсч байгаа. Үндсэн хуулиа л өөрчлөхгүй бол Монгол Улс парламентын засаглалтай хэвээр байна. Ардын нам 64 суудалтай үнэмлэхүй олонх байхдаа ч төрийн дархлааг бэхжүүлэх алхмыг байнга хийж байх учиртай. Биднээс илүү мэдлэг боловсрол, ёс суртахуунтай хүмүүс байгаа. Тэд цаашдаа төрийнхөө дархлаанд гар дүрээд байхгүй байлгүй дээ. Яг үнэндээ өнөөдөр УИХ-ын даргаар хэн ажиллаж байгаа нь чухал биш. Ажил албан тушаал, эрх мэдэл мөнхийн зүйл огт биш. Өнөөдрийн УИХ-ын даргыг огцруулахын тулд хууль батлаад огцруулчихдаг юм байж. Гэтэл дараа нь энэ албан тушаалд хэн нэгэн сууж таарна. Тэр үед асуудал үүсэхээр, хуультай болсон юм чинь гээд хэдүүлээ нийлж, трттоолын төсөл өргөн бариад огцруулчихаад байдаг байж болохгүй.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 1990 оноос хойш Монгол Улс 21 Ерөнхий сайдтай ч байсан бол УИХ-ын гурван дарга хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байсан. Харин УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын даргын ажиллах хугацаа багасах, улмаар төрийн тогтворгүй байдал руу жинхэнэ утгаар нь явуулах эрсдэл үүсэх шалтгаан болчихлоо. УИХ-ын даргын үүрэг бол ганцхан олонхын бүлгийн эрх ашгийг хамгаалах бус ард түмнээс мандат авч сонгогдсон 76 гишүүний спикер байх учиртай юм. Ер нь цаашид УИХ-ын даргын албан тушаалыг тогтворгүй байдал руу явах вий гэж болгоомжилж байна. Энэ хуулийг батлаад Үндсэн хууль дээр очиж, Цэцийн дүгнэлт гарвал хэн хариуцлага хүлээх вэ. Хууль зөрчсөн Ерөнхийлөгч үү эсвэл баталсан УИХ уу. Эсвэл энэ хуулийг дэмжсэн Засгийн газар хариуцлага хүлээх юм уу. Дараа нь буруу хууль баталсан, санаачилсан, дэмжсэний хариуцлагыг хэн хүлээх вэ. Энэ бол түүхийн өмнө очих ёстой, хариуцлага хүлээх ёстой асуудал юм шүү гэдгийг дахин хэлье..

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Bitgii shaa

[202.126.89.197]

2019-01-22 15:28:31

Ochnoon terbumaar n idchewd bhad shaltag baihgui genuu sdanuud chin lalriin holsnii site be

ичдэггүй гар

[202.21.115.165]

2019-01-22 12:18:36

зүгэээр л зайлаад өгөөч ямар гүргэр дурак вэ

зочин

[27.123.213.30]

2019-01-22 11:55:12

ер нь энэ энхболд битгий хэл түүнтэй хамт олон гишүүдийг юуч хийгээгүй гэсэн шалтгаанаар суудлаас нь буулгах хэрэгтэй. энхболд бол огцорсон нь дээр байлгүйдээ. газрын наймаагаа хийгээд явж байса_н нхь дээр байлгүй