etoim.mn
photos/olloo_mn_1545274978_oyu.jpg

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны нэгдүгээр сарын 17-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжлах иргэний хэргийг үүсгэх захирамж гаргажээ.  Учир нь Л.Оюун-Эрдэнэ нь Төрийн ордноос олон нийтэд хандан мэдээлэл хийхдээ “..хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэх хүнийг хамгаалах гэж,  МАНАН гэх бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлэн бөөнөөрөө ажиллаж байна. Өчигдрөөс эхлэн УИХ-ын гишүүдийн гэр бүлийн гишүүдийг баривчлах ажиллагаа явагдаж байна.. ” хэмээн мэдэгдсэн бөгөөд ийнхүү үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан хэрэгт буруутгагдан иргэний хэрэгт хариуцагчаар татахаар болж хэрэг үүсгэж.

Гэвч Л.Оюун-Эрдэнэ гишүүн нь бүртгэлтэй хаяган дээрээ оршин суудаггүй, хариуцагчаар татсан тогтоолыг нь хүлээн аваагүй гэнэ. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан тул эрэн сурвалжлах ажиллагаа хийхээр болжээ.

Иргэний хуулийн 21-р зүйлд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг юм байна. 

Таалагдахгүй байна

8
8

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.160.91]

2019-01-22 09:12:08

Хар пиараа болиоч ард түмэн бид үнэн зөвийг ялган шүү үүнээс аймаар хараал хэлдэг бүдүүлэг соёлгүй худлаа яридаг хулгайч алуурчин. Эх орноосоо урвасан гишүүд байгаа шүү тэдэндээ эхлээд арга хэмжээ ав таарсан хуулийн заалт байгаа шүү

Оюуна

[92.104.17.187]

2019-01-22 02:39:52

Оюун-Эрдэнийн хэлсэн унэн шуу дээ