etoim.mn
photos/MHLnreQzbnZQfPpsIgERDENEBAt.jpg

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хуваарийн дагуу долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, хэлэлцэх асуудалд байр суурь, саналаа нэгтгэдэг.

Мэдээллийн эхэнд УИХ-ыг тараах тогтоолын төсөлд 14 гишүүн гарын үсэг зурсан гэдгийг мэдээллээ. Өнөөдөр УИХ дээр гишүүд хоорондын маргаан тэмцэл, бие биенээ муулах доромжлох байдал хэтэрсэн гэв.

Улмаар УИХ дахь АН-ын бүлэг энэ сарын 25-наас хэрэгжиж эхлэх УИХ-ын тухай хууль болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан өнөөдөр хуралджээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: "УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах УИХ-ын тогтоолын төсөлд гарын үсэг зурах үйл явц эхэлж байна. Шинэ хуулийн дагуу бол 40 гишүүн гарын үсэг зурж байж М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэх юм. Тиймээс тогтоолын төсөл боловсруулж буй гишүүд манай намаас үлгэл авч УИХ-ын чуулганы танхимын өмнө нээлттэйгээр гарын үсэг цуглуулаасай гэж үзэж байна. Гишүүд хэн нэгний дарамт шахалтгүй, зөвхөн өөрсдийн итгэл үнэмшилээр гарын үсэг зураг ёстой. АН УИХ тарьж, ээлжит бус чуулган зохион байгуулах ёстой гэсэн байр суурь дээрээ бат зогсож байгаа. Энэ бичигт гарын үсэг зурсан нь бидний хувьд суулчийнх нь... 

 

УИХ 2-р сарын 10-нд завсарлах ёстой. Нийтдээ 50-аас доошгүй хоног хуралдах ёстой гэсэн хуулийн заалт байгаа. Хэрвээ УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжрах юм бол ээлжит бус чуулган зарлаад энэ асуудлаа шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэдгийг хэлмээр байна" гэв. 

Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

- УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөлд АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурахгүй гэсэн үг үү?

АН-ын бүлгийн гишүүдийн сүүлийн гарын үсэг бол УИХ дарьж, ээлжит бус сонгууль явуулах  гэдэг дээр гарын үсэг зурсан. Өөр дахин ямар ч бичиг баримт дээр гарын үсэг зурахгүй.

- УИХ-ын гишүүн Л.Болдын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа бэ?

УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдрийг хүртэл АН-ын гишүүн мөн байгаа. Би ойлгохдоо АН-ын квоп дээр АН-ын гишүүдийн дэмжлэгээр УИХ-ын суудалд суусан гэж ойлгодог. Тиймээс Л.Болд гишүүн АН-ын үндсэн дүрмийн дагуу үндсэн дүрэмд нийцүүлсэн өргөдлөө өгөх үүрэгтэй. Эхлээд гаргасан өргөдөл нь үндсэн дүрэмд нийцээгүй гэдгийг дуулгасан. Сая 1-р сарын 17-нд Л.Болд гишүүн үндсэн дүрмийн дагуу өргөдлөө гаргасан байна. Энэ өргөдлийг АН хүлээж авсан бөгөөд үндсэн дүрмийн дагуу шийдвэрлэх явц үлдсэн. АН-аас Л.Болд гишүүнийг албан ёсоор чөлөөллөө гэсэн шийдвэрийг бүлэгт ирүүлбэл бид энэ асуудлыг хэлэлцэнэ гэж байгаа.

Ж.Батзандан гишүүнийг АН-аас хассан шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу АН-ын бүлгээс УИХ-д даргад Ж.Батзанданг бүлгээс гарсан мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд үүнийг УИХ-ын дарга танилцуулсан. Харин Л.Болд гишүүнийг АН-ын гишүүнчлэлээс хасаагүй. Сануулах арга хэмжээ авсан шүү. Өнөөдөр Л.Болд гишүүн АН-ын гишүүн байгаагийнхаа хувьд үндсэн дүрмийнхээ дагуу асуудлаа нэг тийш нь болгоочээ гэсэн.

- Бойкот зарласны улмаас олон асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Удахгүй завсарлана гэж байна. Танай нам ямар байр суурьтай байна вэ?

Манай намын бүлэг амармааргүй байна. Зөвхөн дарга цэргийг солих асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулна гэвэл дутагдалтай. Энэ намрын чуулган эхэлснээс хойш төсвийн тухай хуулийг баталсан. Өөр эдийн засаг, нийгмийн шинжтэй хуулийг батлаагүй. Ядаж л хоёр сайдаа томилж чадаагүй байна. Тиймээс ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлье гэж бодож байвал энэ УИХ завсарлахгүйгээр үргэлжлэх ёстой.

 

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

MGL

[174.212.22.37]

2019-01-22 09:40:08

Ene muu hogiin shugeliig zailuulaachee hamag ymiig huugaar n hamlaa pzd chine

Зочин

[112.214.88.121]

2019-01-21 14:08:24

Халзан дүлзэн. Хулгайч халзан тавхай.