etoim.mn
photos/дорнод.jpg

Дорнод аймгийн Саран Хөхөө театрт "Хөдөлмөр эрхлэгч ахмадууд" чуулган нэгдүгээр сарын 18-ны өдөр  зохион байгуулагджээ.

Чуулганы арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нар оролцсон бөгөөд 2019 оныг “Гэр бүлийг дэмжих жил”-ийн болгон зарласантай холбогдуулан ахмадууддаа сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллын асуудлыг үе шаттайгаар шийдэж, орон нутгийн удирдлагаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Дорнод аймгийн хэмжээнд нийт 5487 ахмад настан, үүнээс 1757 ахмад буюу 32% нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэгч ахмадуудын дийлэнх нь малчид байгаа бөгөөд энэ нь аймгийн тэргүүлэх гурван чиглэлийн нэг болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байна.

2018 онд “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-өөр 21 байгууллагын санал 45 ахмад мэргэжилтний төслийг шалгаруулан гэрээ байгуулан ажиллаж, 17 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. “Аж ахуйн болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх” арга хэмжээний хүрээнд таван ахмадын төслийг сонгон шалгаруулж, 12 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, ахмадуудынхаа өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Ахмад настанд насны хишиг олгох журам”-ын дагуу 2018 онд нийт 2298 ахмад настанд 379.3 сая төгрөгийг олгосон.

Аймгийн Засаг даргын А/744 дүгээр захирамжаар аймгийн бүх аж ахуйн нэгж байгууллагууд ахмадын сантай болж ахмадуудын хөгжих хамгаалагдах орчин нөхцөл сайжирсан.

Мөн Ахмад настны хөгжил оролцоог дэмжиж аймаг, сумдын ахмадын хороо, нийтийн тээврээр зорчсон зардал болоод 10 төрлийн арга хэмжээнд нийт 40 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлсэн байна.

Улсын хэмжээнд анх удаагаа ахмадад үйлчилгээ үзүүлэх цогц төвтэй болж үйл ажиллагаа нь тогтмол явагдсанаар аймгийн Ахмадын хороо нь 2017 онд улсын хэмжээнд нэгдүгээр байранд орсон. 2018 онд ахмадад чиглэгдсэн шинэ, шинэлэг ажлуудыг зохион байгуулж, 14 суманд ахмадын өргөө танхимтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд онцлог ажлыг дурьдвал:

- Айраг сумын ахмадын хороо ахмадын өргөөгөө халаалттай болгож ахмадад ая тохьтой орчин бүрдүүлж 2018 оны үйл ажиллагаагаараа тусгай байр эзэлсэн.

- Алтанширээ сум ахмадын баяр, шинэ жилийн арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулж ахмадыг идэвхтэй оролцуулсан

- Даланжаргалан сум “Аваргуудаа алдаршуулъя” өдөрлөгийг малчин ахмадуудын дунд зохион байгуулсан

- Дэлгэрэх сум ахмадын өргөөний тохижилт хийлгэж ахмадад ая тухай орчинг бүрдүүлсэн

- Иххэт сум ахмадын чийрэгжүүлэлтийн танхимтай болж 2018 оны ажлаараа тэргүүн байр эзэлсэн

- Өргөн сум ахмадын баяр, шинэ жилийн арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулж ахмадыг идэвхтэй оролцуулсан

- Мандах сум ахмадын өргөөний тохижилт, баруун бүсийн ахмадуудын урлаг спортын наадмыг зохион байгуулж 2018 оны ажлаараа дэд байр эзэлсэн

- Сайхандулаан сум ахмадын өргөөнд чийрэгжүүлэлтийн өрөөтэй болсон

- Улаанбадрах сум ахмадын өргөөний тохижил хийлгэж ахмадад ая тухай орчинг бүрдүүлсэн

- Хатанбулаг сум ӨМӨЗО-ны ахмадын байгууллагатай урлагийн тоглолт, уулзалт зохион байгуулж гадаад харилцааг өргөжүүлсэн

- Хөвсгөл сум хүйн ээжийн өргөмжлөлт арга хэмжээг зохион байгуулсан. Эх баригч эмч Л.Содномцогийг алдаршуулсан.

- Сайншанд сум 7 багийн ахмадуудын дунд урлагийн наадам зохион байгуулсанДо

- Замын-Үүд сум МАН-аас зохион байгуулсан бүжгийн аймгийн аваргад 3-р байр эзэлсэн. Ахмадуудын хандиваар чийрэгжүүлэлтийн танхим тохижуулсан.

- Эрдэнэ сум Миний ээж-Одонтой ээж зорилтот нэвтрүүлгийг аймгийн телевизтэй хамтран зохион байгуулсан зэрэг ахмадын байгууллага салбар хороод маань олон олон ажил зохион байгуулсан байна.

ДОРНОД аймгийн ЗДТГ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх