etoim.mn
photos/50550795_331545904238185_114128740027465728_n.jpg

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар түүхэн шийдвэр гаргалаа. Тодруулбал Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн баталснаар Монгол улс түүхэндээ анх удаагаа хуулийн төсөл баталж, УИХ-ын даргаа ажлаас нь чөлөөллөө. Ингэснээр М.Энхболд энэ сарын 25-ны өдөр УИХ-ын даргын суудлаа өгч, гишүүний суудалдаа сууна.

 

За, ямартаа ч "бул хар чулуу" гэгдээд буй М.Энхболд хөдлөх нь хөдлөхөөр боллоо. Яг энэ цагаас мөчөөс дараагийн УИХ-ын дарга хэн бэ? Гэсэн яриа эрчимтэй яригдаж байна. УИХ-ын даргын ажлаа өгөх өдөр бол дараа долоо хоногийн Баасан гариг гариг бөгөөд ирэх долоо хоногт хоёр тал тохироогоо хийнэ гэсэн үг.

 

Мэдээж шинээр сонгогдсон, сайдын "сэнтийд" ч хүрч чадахгүй гишүүдийг нэн түрүүнд горилогчдын жагсаалтаас хасах нь зүйтэй. Харин УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, туршлагатай гишүүнийг зүтгүүлэх нь тодорхой. Гэхдээ тэхий дундуураа хоёр хуваагдаад буй МАН-ын аль албан бус бүлгийн эрхэм томилогдох вэ гэдэг л чухал. 

 

Олонхийн тал буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга туршлагатай парламентч болох Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин нарыг сойх төлөвлөгөөтэй гэнэ.

 

Харин М.Энхболдын талаас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын нэр яригдсан. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн, Д.Оюунхоролыг Их хурлын дарга болох магадлал өндөртэй байгаа тухай мэдээлэл сошиалд харагдах болов. Зарим нэг нь албан ёсоор “БИ УИХ-ЫН ДАРГА” болохгүй гэж ам нээсэн ч намын даалгавар авбал болохоос өөр гарцгүй.

Ямартай ч ирэх долоо хоногт МАН-ын хоёр тал УИХ-ын даргын суудалд хэнийг тавих вэ гэдэг тохироог хийх юм.

ШИНЭ ХУУЛЬ-ийн эргэн тойронд...

Шинээр батлагдсан хуулийг товчлон танилцуулья.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16,3-т УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаасс нь чөлөөлөх тухай үндэслэл бүхий саналыг УИХ-ын даргад тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол төслийг энэ хуулийн 16,1, 16,2-т заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 10.2.6-д УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-н даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай үндэслэл бүхий саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэн ёсоор болгосон... гэж нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр УИХ-ын 38-аас дээш гишүүн хуулийн тогтоолын төсөлр өргөн барьснаар УИХ-ын даргаа чөлөөлж болдог боллоо. Гэвч энэ хууль УИХ-ын дархлааг сулрууллаа гэх шүүмжлэлийг дагууллаа.

Тодруулбал хуульд заасан үндэслэл байхгүй бөгөөд аль нэгэн УИХ-ын гишүүнд парламентийн дарга нь таалагдахгүй бол түүнийг огцруулж болдог боллоо гэж ярьж байна.

Долоо хоногийн ТРЕНД: Тэгээд яахын. Эхнэрээсээ салах ёстой юм уу?

Манай улс төрчид хэзээ ч моодноос гарахгүй үг хэллэгийг сонгож ярилцах юм. Пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр М.Энхболд болон Ж.Батзандан нарын дунд нутаг ус, хүргэн хүүгийн маргаан үүсэв.

Ж.Батзандан: Таны эхнэр манай нутгийн эгч. Би нутгийн эгчийгээ муулмааргүй байна. Гэтэл манай нутаг ийм хүргэнтэй гэдэгтээ ичиж байна гэхэд

М.Энхболд: Тэгээд яахын. Эхнэрээсээ салах ёстой юм уу гээд хэлж байв.

Мэдээж долоо хоногийн тренд үг. Наргих, маазрах дуртай монголчууд энэ үгийг аль хэдийнээ сошиалоор бие биедээ илгээж, хошигнох болсон шүү.

Бэлтгэсэн: Э.Мөнх-Эрдэнэ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[158.69.192.239]

2019-01-28 12:04:39

UIH dargad byambatsogt ogt yarigdaagui. Uuriinhuu neriig iim sensatsad havchuulahyn tuld hulgailsan munguu arai ih zartsuulaad baina uu daa

zochin

[202.179.26.21]

2019-01-25 16:23:50

ingen ingen uundaa ogchrochgui chorogdood ,ger bulee buur dooschon oruulaad maanagtaad aliigaa aldana ve?? M.Enchbold danalzaj baigaad tas tas chochrood ajillaa ogooch , Daraa oluulaa bolood ( ochintoigoo ) ergej irne geed ybaach. kkk