etoim.mn
photos/a760880003e7ddedfef56acb3b09697f.jpg

Баасан гаригийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулж байна.

Тус  танилцуулгад   мал аж ахуйн салбар нь ДНБ-ний 10.6 хувь, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл жилээс жилд өсч 2017 онд  3.7 их наяд төгрөгт хүрч мөн оныхоос 5.6 хувиар нэмэгдсэн. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүхийн эдийн экспорт  2018 онд  580 сая ам.долларт хүрч өмнөх оны экспортоос 263.5 сая ам.доллар буюу 1.8 дахин өслөө. Мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь нь ажиллаж манай улсын нийт өрхийн 25.9 хувь малтай. Жилийн дөрвөн улирлын туршид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа малчин өрх 169.7 мянга, малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй өрх 59.2 мянган байна. Малчин өрхийн тоо 2018 онд 230.9 мянгад хүрч өмнөх оноос 1.9 мянган өрхөөр нэмэгджээ.

Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчид 2018 оны эцэст 288.7 мянгад хүрч 16 хүртэлх насны малчин 0.3 хувь, 16-34 насны малчин 33 хувь, 35 наснаас тэтгэвэрт гарах  хүртэлх насны малчин 54.2 хувь, тэтгэврийн насны малчин 12.5 хувийг тус тус эзэлж байна. 2018 оны мал тооллогын дүнгээр мал сүргийн тоо 66.5 сая толгойд хүрсэн. Малын тоо өсч байгаа нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл болж байгаа боловч нөгөө талаар хүрээлэн буй орчин байгаль экологид  сөрөг нөлөө үзүүлж байгааг олон талын судалгааны дүнгээс харж болно. мал аж ахуйн салбарт малын тооны өсөлтөөс гадна малын харьцаа, сүргийн бүтцэд томоохон өөрчлөлт гарч байна.  Олон жилийн дунджаар нийт мал сүргийн 21.7 хувийг бод мал, 78.3 хувийг бог мал эзэлж байсан  бол өнөөгийн байдлаар бод малын эзлэх хувь 13.2 хувь, бог малын эзлэх хувьд 86.8 хувьд хүрчээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:  Махны үнэ өсөөд байна. 70-80 сая малтай л гэх юм. Тэгээд өнөөдөр бид яагаад ийм үнэтэй мах идээд байна вэ. Эмээлт, 21 аймагт хэдэн махны үйлдвэр байна вэ. Махны үнэ өсөөд байхад Засгийн газар яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Махны үйлдвэртэй холбоотой зээлийг хэн хэн авсан, одоо аль нь ажиллаж байна вэ. Монгол Улс бусад улсаас ялгарах өөрийн гэсэн үнэт зүйл, үнэт чанартай байх ёстой. Солонгост будааны үнэ өсөхөд фермерүүд нь жагсдаг. Өнөөдөр долоон ширхэг мал хулгайлахад хуульгүй болсон. Хулгайлж болно гэсэн үг. Хавар, намар шүлхий гэж махны үнэ буулгах, вакцины сүлжээ явж байна. Махны мафи гэж ярьдаг Монголын эсрэг явж буй асуудал байна. Махны үнийг яаж барих вэ, үйлдвэрийг цөөлөх боломж байна уу.

Ажлын хэсгээс: Махны үйлдвэрийн хүчин чадал 4.3 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Өнөөдрийн байдлаар 17 сая малыг боловсруулсан. Өөрөөр хэлбэл үлдсэнийг нь хээрийн бойн аргаар бэлтгэсэн гэсэн үг. Махны үйлдвэрүүд жилд 180 хоног ажиллах хугацаатай байдаг юм байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Түмэндэмбэрэл: 2019 онд 46 сая малыг вакцинжуулахаар төлөвлөж байна. ХХААХҮЯ-наас тендергүй шууд худалдан авах эрхийг өгсөн. 20 нэр төрлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж байна.

ХХААХҮСайд Ч.Улаан: Махны үйлдвэрүүдийг дэмжих зээл гэж байхгүй юм билээ. Мах бэлтгэх аж ахуйн нэгжүүд арилжааны банктай зээлийн гэрээ хийгээд энэ дагуу бэлтгэдэг. Малын хулгайн хэрэгтэй холбоотой хуулийг судлах хэрэгцээ байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх