etoim.mn
photos/olloo_mn_1471230911_tsetserleg.jpg

Дорноговь аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөл амбулаторийн нийт үзлэгийн 19,1 хувийг эзэлж, дэгдэлт болжээ. Үүнтэй холбогдуулан Зүүнбаян багаас бусад Сайншанд, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хоёрдугаар сарын 08-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох аймгийн Засаг даргын захирамж гарсан байна.

Мөн Сайншанд, Замын-Үүд суманд олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, уулзалт, арга хязгаарлах, бага насны хүүхдүүдийн дархлааг сэргээх, витаминжуулах, илчлэг, амин дэм сайтай хоол хүнс түлхүү өгөх, сар шинийн баяраар айл хэсүүлэхгүй байхыг эцэг эх, албан байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх