etoim.mn
photos/munkh.jpg

НИТХ лхагва гарагт хуралдаж,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг сонгосон. Хуулийн дагуу ажлын тав хоногийн дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг батламжлах эсэхээ шийднэ. 

С.Мөнхчулууны хувьд 2004 онд ХБНГУ-ын Карлсрүхэ хотын Их сургуулийг, 2013 онд  2013 Удирдлагын академийг тус тус төгсчээ. Мөн нийслэлийн Өмчийн харилцааны газарт Бүртгэлийн мэргэжилтэн, Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, СХД-ийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай юм байна.

Хотын даргаар сонгогдоод байгаа С.Мөнхчулуун ХОМ-ыг танилцуулъя.

Жилийн орлого нь: 61 сая төгрөг

Гэр бүлийн гишүүдийн орлого: 23 сая төгрөг

Орон сууц барилга байгууламжийн тоо: 4

Нийт үнэлгээ: 400 сая төгрөг

Тээврийн хэрэгслийн тоо: 1 /TOYOTA ALPHART/

Үнэ: 15 сая төгрөг

Мал аж ахуй: Хурдан удмын адуу 2 /20 сая төгрөгөөр үнэлжээ/

Үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйл: 101 сая төгрөгөөр үнэлжээ

Хадгаламж: 12 төгрөг 

Зээл: 40 сая төгрөг

С.Мөнхчулуун нь "ВИ АА АЙ ПИ ЭС" ХХК-ийн 40 хувийг, "Нарт шүтээн нутаг", "Хүсэн дэвжих" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг тухайгаа ХОМ-доо мэдүүлжээ.

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[59.153.114.174]

2019-01-18 15:13:11

Ийм бага юмтай гэж үү кккккк