etoim.mn
photos/oyutan.jpg

Австрали улсын Мелбурн хотод лхагва гарагийн орой инээдмийн шоу үзэж дуусаад харьж байсан Израйлийн оюутан бусдын гарт амиа алджээ. 21 настай Айа Маасарве амиа алдах үедээ эгчтэйгээ утсаар ярьж байсан байна. Эгчийнх нь хэлснээр утсаар ярьж байгаад гэнэт утас нь газар унах чимээ гарч тасарчээ.

Пүрэв гарагийн өглөө Маасарвегийн эгч дүүдээ санаа зовон Австралийн цагдаагийн газарт дуудлага өгөх үед цагдаа нар цогцсыг нь худалдааны төвийн гаднаас олсон байна. Хотын цагдаа нар гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж хайж байна. Хэргийн газрын ойролцоо “1986” гэсэн бичигтэй хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн цамц олджээ.

 

 

Хохирогч эмэгтэйн амь насыг бүрэлгэхээсээ өмнө алуурчин хүчирхийлсэн гэх ул мөр байгаагүй байна. Хэргийг гэнэтийн болоод хэт барууны үзэлтнүүд үйлдсэн байж магадгүй гэж таамаглаж байна.

Маасарве Шанхайд Хятад, Англи хэлээр сурдаг ба Мелбурн хотын Ла Тробе их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж ирсэн байжээ. Цогцсыг нь таниулахаар Израйлиас аав нь ирсэн байна.

Өнгөрсөн зургадугаар сард инээдмийн жүжигчин 22 настай Евридич Диксон тогтолтоо тараад харих замдаа бусдад хүчирхийлүүлж амиа алдсан нь Мелбурн хотын оршин суугчдыг цочирдуулсан. Иргэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийг таслан зогсоохыг шаардаж уур бухимдлаа илэрхийлж байсан юм.

Австрали улсад эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн гаралт өндөр байдаг. Засгийн газрын тооцоолсноор таван эмэгтэй тутмын нэг гэмт хэргийн хохирогч болдог бол эрчүүдийн дунд дөрөв дахин бага буюу 20 эрэгтэй тутмын нэг нь гэмт хэрэгт өртдөг гэжээ. Нэн ялангуяа 15-аас дээш насны залуу бүсгүйчүүд хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болох нь нийтлэг аж.

Мелбурн нь Австралийн хоёр дахь том хот бөгөөд их дээд сургуулиудад гадны оюутнууд их суралцдаг. 2017 оны судалгаагаар тус хотын харьяалагддаг Викториа мужид 200,000 гадаад оюутан иржээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Таалагдахгүй байна

3
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх