Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/50519260_2044404682354113_1032452765785260032_n.jpg

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа.

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ өөрөө тарах болон ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөлд өнгөрсөн баасан гарагаас эхлэн гарын үсэг цуглуулж буй юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Монгол төрийн дархлааг сулруулсан хуулийг УИХ баталж байгаа учраас их хурлыг тараах бичигт гарын үсэг зурж байгаа юм. Ер нь бол албан тушаалын хүсэл сонирхол, шуналыг хуулиар хязгаарладаг. Энэ хүсэл, шуналыг хязгаарласан хуулийн зохицуулалтыг Үндсэн хуулиар хийх ёстой гэдгийг ярьж байсан. Тэгвэл өнөөдөр албан тушаалын төлөөх хүсэл сонирхлыг улам төрүүлэх хуулийг өнөөдөр УИХ баталлаа. Тиймээс УИХ цаашид тарж, үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж үзэн гарын үсэг зурлаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй болж байна. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрх барих төрийн дээд байгууллага нь Монгол төрийн дархлааг байхгүй болгож байгаа ийм байдал байж болохгүй юм" гэж үзэж, ийнхүү гарын үсэг зурж байгаагаа тодотголоо.

Дээрх хоёр гишүүн гарын үсэг зурснаар уг тогтоолын төслийг дэмжиж буй гишүүдийн тоо 14 боллоо. Тодруулбал,

1. Д.Эрдэнэбат

2. С.Эрдэнэ

3. Д.Мурат

4. З.Нарантуяа

5. Б.Пүрэвдорж

6. Б.Наранхүү

7. Я.Санжмятав 

8. Ж.Мөнхбат

9. Н.Номтойбаяр

10. Ж.Бат-Эрдэнэ

11. Х.Нямбаатар

12. Д.Хаянхярваа 

13. Ж.Эрдэнэбат

14. Г.Тэмүүлэн

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх