Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1508489447_enhbold2.JPG

УИХ-ын чуулганы өнөөдрийн 49 гишүүний хуралдаан эхэллээ. Чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Улмаар хуулийн хэрэгжих хугацааг нэгдүгээр сарын 25-наас хэрэгжүүлэхээр болсон.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ямар ч байсан хуульд захирагдаж байна. Хүн өөрөө үгүй гэж байхад хуулийн дагуу л явах ёстой. Сүхбаатарын талбайд 50 мянган хүн цугласан гэдэг бас худлаа юм билээ. Цагдаагийн байгууллага энэ талаар нэгдсэн тоо өгөх байх. Сэтгэлийн хөөрлөөр төр барьдаг зүйлээ болих хэрэгтэй. Бүх ард түмний санал асуулга гэж бий. Хэрэгждэггүй. Дархлагдсан ерөнхийлөгч гэж байхгүй. Дархлагдсан хүн гэж байхгүй шүү. Хууль зөрчсөн бол хариуцлагаа хүлээгээд явна. ТББХ-оор нэг асуудлыг ярихгүй байна. Нэг гишүүн сайдад хариуцлага тооцох асуудлыг оруулж ирсэн. Өнөөдөр хэн чанга ярьсандаа биш хэн үнэн ярьсандаа л байх ёстой. МАН-ынхан бүгд гарч ирээд л та дарга бол та Ерөнхийлөгч бол гээд л та нар бүгд л хэлээд байсан. Хоёр жилийн дараа МАНАН-ийн толгойлогч гээд уналаа. Титэм үг чинь хэтэрлээ. Ард түмнээ талцуулах хэрэггүй. Хууль гэж батлагдахаар яаралтай хэрэгжүүлээд цагаан сараас өмнө энэ асуудлаа шийд. Надад асуулт байхгүй. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: УИХ-ын даргыг өөрчлөх асуудал хууль нь батлагдаад, хэн нэгнээр солиод хуулиар олгосон эрх нь хязгаарлагдахгүй. Үе үеийн намын дарга нар УИХ-ын даргын суудалд сууж УИХ, Засгийн газрыг хамтад нь барьж ажиллаж ирсэн. УИХ-ын даргыг процессийн дагуу өөрчилнө, гэхдээ УИХ-ын даргын институци гэж нэрлээд байгаа зүйлийг өөрчлөх үү, Үндсэн хуулийг өөрчлөх ажил чинь энэ парламентын үед хэрэгжих үү. 

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан:  Хууль эцсийн хэлэлцүүлэгт орчихсон, одоо батлах шатандаа орсон гэдгийг манай гишүүд ойлгох хэрэгтэй байна. Тогтолцооны хувьд энерци байна шүү дээ. Англид 200-300 жил энэ асуудлыг ярьсан юм байна лээ. УИХ-ын дарга олонхи, цөөнх гэлтгүй гишүүдийн эрхийг хамгаалж байх ёстой учраас өөрчлөлтүүдийг хийсээр ирсэн. 13 жилийн дараа УИХ-ын даргын эрх, үүргийг эргэн харах цаг болсон байна. Ерөнхийлөгчийн хувьд ч байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Арга барсан Ерөнхийлөгч энэ хуулийг оруулж ирсэн. Өчигдрийн хуралдааны үеэр миний болон УИХ-ын даргын хэлсэн үгс тренд боллоо. Бид 2 хадам хүргэний маргаан хийлээ. Энэ хууль УИХ-ын дотоод зохион байгуулалтын асуудал юм. УИХ 40 хоног гацсан. Ахиад цаашаа гацаж магадгүй. Энэ хууль 25-аас хэрэгжиж эхэлнэ. Ёсчлох 3 хоног, завсарлага авах 5 хоног гэх мэтээр үргэлжлэх гээд байна.

УИХ-ын дарга М.Энхболд: Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн асуудал руу их орж байна шүү. "Би ийм хүргэнтэй баймааргүй байна" гэхээр чинь "би тэгээд яах юм бэ салах юм уу" түүнийг нь "сална гэж байна" гэж гуйвуулж болохгүй. Та ер нь Сүхбаатар аймагт очиж байсан юм уу. Өчигдөр ярьж байсан үгээ хүртэл өнөөдөр гуйвуулж байна. Таны юм болгоноос зугтаж явдаг чинь үнэн биз дээ. Үнэн юм хэлэхээр өчигдрөөс хойш чуулган дамнаад хүний гэр бүлийн асуудал руу ороод явах юм. Таныг бодвол би Сүхбаатарт очвол хэдэн санал цуглуулчихна. Таныг өмнө нь шүүхэд өгөхөд хаягаасаа зугтаад явсан, Оюу толгойн гэрээн дээр мөн зугтаад явсан. Та арай их дээрэлхэж байна шүү, Ж.Батзандан гишүүн ээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганд оролцсон 49 гишүүний 44 гишүүн буюу 87.8 хувийн саналаар БАТАЛЛАА. Улмаар УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 25-ны өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм. 

Таалагдахгүй байна

48
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Мэнгэт

[89.205.225.229]

2019-01-19 19:19:20

Батзандан гэж салхи залгисан галзуу нохой шиг эрүүл солиотой нь мэдэгдэхгүй нэг амьтан байнаа.

Зочин

[66.181.177.98]

2019-01-18 19:02:52

Энэ хүнээс их олон хүн айдаг юм байна! Ихэнх нь өмдөндөө шээсэн дээ!

Зочин

[202.126.89.252]

2019-01-18 17:37:36

Ашгүй дээ. Ичэхгүй ширэн нүүрлэлээ.гутамшиг ч болж дуусаад зайлж өгөх ёстой бж.за зува 2

Зочин

[66.181.189.84]

2019-01-18 16:43:26

Buruu oilgojee huuliig huurhii Ene bicheech.25 nii Dotor heleltsene.ternees bish chuluuluh bish

Y

[203.91.115.41]

2019-01-18 13:02:04

Mon ch ih teslee dee hoorhii

зочин

[124.158.95.14]

2019-01-18 12:04:27

ЗА ЯАХАВ ДЭЭ. ЧӨЛӨӨЛӨГДСӨН НЬ ДЭЭРДЭЭ. М. ЭНХБОЛД ТЭРТЭЙ ТЭРГҮЙ БУУХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН ЮМ ЧИНЬ ТЭРИЙГЭЭ МЭДРЭЭД Л ХУУЛЬ МУУЛЬ ГЭЖ ЛУУ УНЖИЛГҮЙ БУУСАН БОЛ ӨӨРИЙНХ НЬ НЭРЭНД ЦЭВЭР БСАН ЮМ ДАА. ЭНЭ ХҮН БУУЛАА, ӨӨРЧЛӨГДЛӨӨ ГЭЭД УИХ НЬ САЙХАН БОЛЧИХГҮЙ, УБ-ЫН УТАА АРИЛЧИХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЖДҮ-ГИЙХЭН Л ХАРИН ЧИМЭЭГҮЙ ҮЛДЧИХГҮЙ БОЛ? ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЖДҮ-ГИЙН ГИШҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛЬ САНААЧИЛБАЛ ЯАСАН ЮМ БЭ? ТЭГВЭЛ ШУДАРГА БОЛОХ ГЭЭД БАЙНА ДАА????

koly

[203.91.115.250]

2019-01-18 11:46:36

ok yesssssss