etoim.mn
photos/5c3ff56d3c192.jpg

Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан Эрүүл мэндийн төв өчигдөр (2019 оны 1 дүгээр сар 16) ашиглалтад орлоо.

Шинэ эмнэлгийн нээлтийн ёслолд аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших, эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэгч "ОГОСЦ" ХХК-нийн төлөөлөл, сумын удирдлагууд, иргэд оролцжээ.

899.4 сая төгрөгний өртөг бүхий 15 ортой шинэ эмнэлэг ашиглалтад орсноор сумын иргэд тохь тухтай, дулаан, цэвэр, стандарт бүрдсэн орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм байна.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Бат-Орших нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, энэхүү жилийн ажлын хүрээнд тус эмнэлгийг ашиглалтад оруулж, Дэлгэрхангайчууд маань шинэ эмнэлгээр үйлчлүүлэх болж байгаад баяртай байна гээд цаашдаа ард иргэддээ үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг илүү чанартай болгож, иргэдийнхээ сайн сайхны төлөө хамтран ажиллана гэдгээ онцлон хэлсэн  юм.  

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх