etoim.mn
photos/olloo_mn_1471230911_tsetserleg.jpg

Архангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл нийт сумдын 58 хувьд, амбулаторийн үзлэгийн 15 хувиас дээш гарч, өвчлөгсдийн 73,6 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Энэ сарын 15-ны байдлаар 67 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 хувийг 0-4 насны хүүхэд эзэлж байгаа ажээ. Ийм учраас аймгийн Эрүүл мэндийн газраас өмчийн хэлбэр харгалзахгүй бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, олон нийтийг хамарсан ажил, арга хэмжээг зохион байгуулахыг хориглох тухай хүсэлтийг аймгийн Засаг даргад ирүүлжээ.

Энэ дагуу өчигдөр /01.16/ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж, ярилцсан байна. Хурлаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хоёрдугаар сарын 08-ныг дуустал хугацаанд түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан томуу, томуу төст өвчнөөр өвчилсан 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асрах, хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай эцэг, эхчүүд, асран хамгаалагч нарт 3-5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохыг бүх шатны төрийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон юм. Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 2019 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан, хурал, зөвлөгөөн, спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг, давтлага, дугуйлан секцийг хичээллүүлэхгүй байх шийдвэр гаргав.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх