etoim.mn
photos/olloo_mn_1481769241_950541257d260529fa3f51.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ хуулийн төслөөр төрийн албан хаагчийг сонгуульд оролцуулах талаар заалт оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Та нар дэл, суль ярьдагаа боль. Би хэзээ ч хуулийн сайд больё гэж гүйж байгаагүй. Өөрсдөө л томилсон. Би долоон удаа УИХ-д сонгогдсон нь үнэ. Намайг битгий өөрсдөдтэйгээ адилхан болоод бай л даа. Ө.Энхтүвшин, Н.Энхболд, бас намайг хардаад л байх юм. Өрөөнд болдог ховоо өрөөн дотроо л ярь л даа. Сонгуулийн асуудлаа хаврын чуулганаар шийдсэн нь дээр. Парламентын танхимд хов жив ярьдагаа боль. Ичиж үхмээр юм. Энд ч би газар олгосон, тэнд ч би газар олгосон гээд байх юм. Өөрийнхөө хүмүүжлээр намайг дүгнэдэгээ боль. Би урвахыг мэдэхгүй. , албан тушаалын хойноос хөөцөлдөггүй. Би сонгуульд ордог нь үнэн, ард түмэн намайг сонгодог нь үнэн. Надаар хуулийн сайд хийлгэдэг. Гал асч байх үед надад санал тавьсан нь үнэн. Би энэ Засгийн газар байгуулагдахад залуучууд надаас гуйгаад, санал тавьсан. Би хуулийн сайдыг гуйж авч байгаагүй. Энэ хор найруулдаг хүмүүс намайг өөрийн хэмжээгээр битгий хэмжээрэй гэв. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гишүүдийг хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлаар үг хэлэхийг анхааруулав. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгуулийн хуулиа засах гэж байгаа бол томоор нь авч үзмээр байна. Сонгуульд орох бүрт л системээ өөрчлөх юм. Дорлигжав гэдэг хүний найз та өөрөө мөн. Та 800 ам.долларын асуудлаар ажилласан гэж байсан. Энэ хүний амийг авраач, битгий хэрэгт хийгээч гээд уйлж байсан гэж Энхбаяр гэдэг хүн хэлж байсан шүү. Таныг хамаг булайг би гаргаад ирж болно. Та бүх хүмүүсээс урвадаг. Н.Энхбаяраас, Ц.Элбэгдоржоос, М.Энхболдоос урвасан, одоо Х.Баттулгаас урвана. Тиймээс та нэг нүүртэй байх хэрэгтэй. МАНАН бүлгийг устгамаар байна. Гэхдээ танаар биш, та бол чадахгүй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Дэгийн дагуу хэлэлцэх асуудлаа яриад явъя. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд хэлэх нь зүйтэй. Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр батална. Ер нь цаашдаа сонгуулийн хуулийг бүхлээр нь өөрчилөх асуудлыг ярих хэрэгтэй.  700 гаруй хүн нэр дэвшихэд техникийн хувьд хэцүү байна гээд байгаа юм.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг гишүүдийн олонхийн саналаар дэмжин батлав. Ингээд УИХ-ын түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн ч үдийн завсарлага боллоо. Үдээс хойшхи чуулган 15 цагаас үргэлжилнэ. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх