etoim.mn
photos/olloo_mn_1508489447_enhbold2.JPG

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр... “Сүүлийн үеийн үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг зүйлийг маш их ярих боллоо. Монгол дэлхийн тавцанд яаж харагдах вэ гэдэгтэй шууд холбогдох яриа. Төрийн өндөр алба хашиж байгаа, ард түмний мандатаар сонгогдсон бид хууль хэрэггүй гэж ярьдаг яриагаа болих хэрэгтэй. Ер нь манай гэр бүлийн хүнтэй намайг буудаж алахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Миний улс төрийн амьдралд миний эхнэр оролцож байсан удаа үгүй. Би Ж.Батзанданд хоёр юм хэлмээр байна. Хамгийн чанга ярьдаг. Асуудал ярихаар чанга дугардаг хэрнээ хамгийн түрүүнд Ж.Батзандан гүйгээд гараад гүйдэг шүү дээ. Манай намын байшинг шатааж л байсан хүн шүү дээ. Яагүй бол 2020 оны манай намаас нэр дэвшие гээд яриад гүйж байгаа ч юм билүү яаж мэдэхийн. Ийм байж ямар ёсзүй яриад байгаа юм” гэв.

Ингээд УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 18.00 цагт хуралдах юм. 

УИХ-ын чуулган үргэлжүүлэн Нориратын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[66.181.161.60]

2019-01-17 14:12:15

Batzandan gishvvnii helj bgaa ni zub huuli bgaad yahiin ta76 huulia huuli bolgoj bgaa tsagt urged biden huuli hereggvi