etoim.mn
photos/219304-15122017-1513332926-1246145135-temuulen.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцүүлгийг хийж байна.

Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа бөгөөд энэ саналтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Өөрийгөө мундаг том хуульч гэж нэрлээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд Монгол улс хувьсгалын ирмэгт байгаа. МАНАН-г унагах уу, үгүй юу гэдэг. Манжийн амбаныг унагахад хууль батлаагүй юм шүү дээ. 1990 онд ардчилсан худьсгал хийхэд хууль батлаагүй юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Ямар ч албан тушаалтан огцорч болно. УИХ-н дарга аль нэгэн намыг дэмждэггүй, намаасаа татгалздаг байх ёстой. Хувь хүнтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас УИХ-ын дарга одоо ч гэсэн өргөдлөө өгөх боломж нь байгаа шүү дээ. Заавал энэ хуулийг батлах алба байхгүй. Парламентийн олонхи энэ хүнтэй хамтран ажиллах боломжгүй болсон гэдгээ илэрхийлж байхад энэ хүн өөрөө өргөдлөө өгч болно. Хуулийн зохицуулалт байхгүй гэснээр халхавч хийсээр байгаад энэ хуулийг гаргахаас өөр аргагүйд хүргэлээ дээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Энэ хуулийн олонхи нь баталчих байхаа. Яахав төрийн ажлын гацааг арилгах гарц нь гэж үзэж байгаа учраас дэмжиж байна. Харамсалтай нь энэ хуулийг баталснаар бид хойч үеийнхээ парламентад маш буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа гэдгийг сануулъя. Манай парламентийн нэр хүнд байхгүй болсон. Дээрээс нь бид төрийн дархлааруугаа гар дүрж байгаа шүү. Энэ бүхнийг бид гаднаас хайх хэрэггүй. Бие даагч, МАХН-ны О.Баасанхүү, гадаа байгаа иргэд хийгээгүй. Төр барьж байгаа бид л өнөөдөр төрөө ийм болголоо. Тиймээс би УИХ-ыг тараах ажлыг эхлүүлсэн. 17-18 гишүүн гарын үсэг зурсан. Одоо гишүүн бүр өөрийнхөө албан бланк дээрээ БИ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ТАТГАЛЗАЖ байна гээд гарын үсэг зурчихаа. Ингэх юм бол Үндсэн хуулийн дагуу УИХ чадамжгүй болоод тарах болно. Бөөнөөрөө энэ зам руугаа алхая. Эртхэн ээлжит бус сонгуулиа хийе.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Нийтлэг эрх ашиг, нийтийн шаардлагын дагуу л хуулийг баталдаг байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийг ой тохиосон. Бидний ярьдаг хуульд захирагдах гэдэг үг байхгүй болж байна. Би УИХ-аар нэг хүн, нэг үйл явдалд зориулсан хууль батална гэж бодож байсангүй.

 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх