Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/7aqmg6rll8uaekl2ojn2pdrmi6.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын даргыг огцруулах юм уу, чөлөөлж байгаа юм уу гэдгийг сайн тайлбарлаад өгөөч. Үндсэн хуульд заасан 5 заалт байдаг. Өөрөө ажлаа өгөхгүй гэсэн, үхээгүй байна. Тиймээс энэ хуульд МАН-ын бүлэгт таалагдаагүй, МАН-д таалагдаагүй учраас огцруулж эсвэл чөлөөлж байна гэж бичих үү. Яг ямар зүйл, заалтыг үндэслэж энэ хууль хэрэгжинэ гэж үзэж байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Хувь хүнийхээ хувьд би зөрчилтэй байгаа. Огцруулж бол болно. Харин чөлөөлөх гэдэг дээр асуултын тэмдэгтэй байгаа. Үндсэн хуульд заасан 5 заалтаар чөлөөлөх бөгөөд энэ хуулиар 6 дахь үндэслэлийг гаргаж ирсэн. Энэ асуудал бол огцруулаагүй хууль зөрчсөн зүйл байхгүй бөгөөд УИХ-ын чуулганыг удирдахад итгэл үзүүлэхгүй байгаа учраас чөлөөлөх тухай ярьж байна. Ер нь цаашдаа УИХ-ын дарга гэдэг субьектийг сонгодог тал руу нь буюу төвийг сахисан, намаасаа татгалзсан аль нэгийн төлөө зүтгэдэггүй байх зарчим руу явах зүйтэй гэж үзэж байна. Өнөөдрийн зүй тогтол бол 38-аас дээш буюу олонхи нь дургүйцэж байгаа учраас л мухардлаас гарах гарц л гэж тайлбарласан. Үндэслэлээ УИХ-ын гишүүдийн олонхи нь хүлээн зөвшөөрөхгүй гэж бичих болов уу л гэж бодоод байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Бид нар УИХ-ын дархлаа гэдэг зүйлийг алдах гээд байна л даа. Бид байнга олуулаа 65-уулаа УИХ-д суугаад байхгүй. Дараа дараагийн парламентад бие даагч, өөр бусад намыхан сууна. Тэр үед энэ хуулийг дахиж хэрэглэх болвол УИХ-ын даргаа огцруулах үндэслэл нь юу байх юм бэ? Ямар нэгэн үндэслэл байх ёстой биздээ. Аль нэгэн нам, олонх УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл бэлдэхдээ ямар нэгэн үндэслэл бичих ёстой биздээ. Гэтэл одоо энэ хэвээр нь батлавал дараагийн парламентад хэн нэгэнд таалагдахгүй бол УИХ-ын даргыг огцруулж болдог болох нь. Үүнээс болж Ардчилалын үндсэн зарчим алдагдах гээд байна шүү дээ.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: УИХ-ын хуульд дор дурьдсан тохиолдолд УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг ярина. Дор дурьдсан гэдэгт УИХ-ын гишүүдийн олонхи гарын үсэг зурснаар... гэж бичих юм бол зарчмын хувьд болох юм. Гэхдээ агуулгын хувьд та нарын хэлээд байгаа шиг асуулт хэвээр үлдэж байгаа юм. Тиймээс л Үндсэн хуулийн өөрчлөлтийг зайлшгүй хийх хэрэгтэй гэдэг нь бидний өдөр тутмын УИХ, Засгийн газрын хуралдааны үеэр асуудал болоод байна. Ер нь цаашид Монголын парламентийн даргын байр суурийг баталгаажуулахын тулд би ажиллах болно. Хэн нэгний төлөө бус зөвхөн парламент, улсынхаа төлөө ажилладаг хүнийг удаан хугацаанд ажилладаг болох ёстой.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх