Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/jirmee.jpg

Жеоржиагийн Технологийн хүрээлэнгийн эрдэмтэд эмэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс сэргийлэх хямд өртөгтэй наалт зохион бүтээсэн байна.

Олон тооны бичил зүү бүхий энэхүү авсаархан наалт нь арьсанд хэдхэн секунд наалдахдаа бүтэн сарын турш жирэмслэлтээс хамгаалах левоноргестрел эмийг хүний биед нэвтрүүлдэг байна.

Зохион бүтээгчид нь туршилтын үр дүнгээ Даваа гарагт “Nature Biomedical Engineering” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ.

Таван жилийн дараа зах зээлд нийлүүлэгдэх боломжтой наалтыг бөөнөөр үйлдвэрлэхэд ширхэг нь $1-ийн үнэлгээтэй гарах боломжтой гэж судлаачид тооцсон байна.

Эмэгтэйчүүд сард нэг удаа ийм наалтыг ердөө таван секундын хугацаанд хэрэглэснээр жирэмслэлтээс сэргийлж чадна гэж судалгааг ахалсан Жеоржиагийн Технологийн Хүрээлэнгийн профессор Марк Праусниц ярьжээ.

Одоо ашиглагдаж байгаа ижил төстэй наалтууд нь байнга биедээ зүүхийг шаарддаг. Харин шинэ наалтын 100 ширхэг бичил зүү нь таван секундын дараа өөрөө арьснаас салдаг юм.

Уг наалтыг дахин хэдэн удаа туршсаны дараа буюу ойролцоогоор таван жилийн дараа үйлдвэрлэлд шилжүүлэх боломжтой гэнэ.

Эрдэмтэд бас энэ хугацаанд наалтаа зургаан сар тутамд нэг удаа ашигладаг болгон сайжруулах зорилт тавьжээ.

 

Эх сурвалж: USA Today

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ

[202.21.100.210]

2019-01-18 11:07:51

НАНО НААЛТ ҮР ДҮНТЭЙ БАЙЖ МАГАДГҮЙ Л ЮМ. ҮР ДҮНГҮЙ БАЙСАН Ч АДАЛ ЯВДАЛ ДҮҮРЭН Л БАЙХ ЮМ БАЙНА

1 доллар

[45.117.35.6]

2019-01-18 09:34:19

Нэг доллароор л унтана гэж ойлголоо шүү сэтгүүлчээ

Зочин

[176.179.141.237]

2019-01-18 09:27:29

Huuhdee haydag buzar uher mongoliin uneenuufed 1 burchlen tarih naah heregtei

арслан

[89.219.10.162]

2019-01-17 17:40:06

гое боллоо. оруулаагуй байхад жирмслээд байх юм