Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a760880003e7ddedfef56acb3b09697f.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан 51 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсан. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 12 хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнгөрсөн удаад Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд “Үндэсний аюулгүй байдлын” асуудлаар хаалттай хуралдаан хийх гэж байгаад хэд хэдэн удаа хойшилсон. Энэ асуудлыг нэгдүгээрт яримаар байна. Юу ярих гэж байсныг мэдсэнгүй. Үндэсний аюулгүй байдлын асуудал бол нэг номерт байх ёстой. Мөн утааны асуудлаар яримаар байна. Эрүүл мэндийн байгууллагаар дүүрэн хүүхэд, ээжүүд ханиадны улмаас шаналж байна. Энэ талаар бид нар маш чухалчлан нарийвчлан ярих хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг түр хойшлуулж өгөөч. Энэ хуулийн талаар Засгийн газрын хуралдаан дээр дахиж ярих хэрэгтэй байна.

Улмаар УИХ-ын Д.Сумъяабазрын гаргасан гормын саналаар санал хурааснаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хаслаа. Ингээд Монгол УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх