Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/50089407_2264804123801403_7523271664377790464_n.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж буй НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Улаанбаатар хотын захирагчид С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар нэр дэвшиж байгаа бөгөөд дөнгөж сая хотын даргыг сонгох санал хураалтыг нууцаар явуулсан ч хоёр нэр дэвшигчийн санал тэнцжээ.

Нууц санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцож, хоёр нэр дэвшигч тэнцүү буюу 21, 21 төлөөлөгчийн санал авч, нэг хуудсыг хүчингүйд тооцжээ.

Хүчингүйд тооцсон саналын хуудаст С.Амарсайхан нэр дэвшигчийн нэрийг дугуйлсан байсан хэдий ч саналын хуудсын булан дээр өөр тэмдэглэгээ хийсэн тул хүчингүйд тооцсоныг Тооллогын комиссын дарга Ч.Сандаг-Очир хэллээ.

Ингээд санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулахаар боллоо. 

Эргэн сануулахад:  Тооллогын комиссын даргаар Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатарыг сонгосон бол гишүүдээр Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг, Э.Бат-Амгалан нарыг сонгосон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх