etoim.mn
photos/165896.jpg

Өнөөдөр /2019.01.16/ Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын газарт прокуроруудтай албан уулзалт хийлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллыг удирдах ажилтны зөвлөгөөнд хоёр дахь удаагаа оролцлоо. Өмнө албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглах зэргээр эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож, хуулийн хариуцлага хүлээхгүй байна гэдэг шүүмжлэл иргэд их хэлж байгааг дамжуулж, оффшор данстай төрийн албан хаагч нарыг илрүүлэн шалгаж, төрийн албыг 60 тэрбумаар үнэлж наймаалцахыг хянан шийдвэрлэх тухай сануулж байсан. Гэвч энэ асуудалд ямар нэгэн хөдөлгөөн гарсангүй. Бүтэн нэг жил өнгөрлөө. 

Монгол прокурорын байгууллагад эрх мэдэл дутаагүй. Гэтэл олны анхаарлыг татсан албан тушаалыг шийдвэрлэх ямар нэгэн ажил хийсэнгүй. Би Ерөнхийлөгч болсноосоо хойш танай байгууллага болон танай удирдлагатай хамтран ажиллах гэж их чармайж байгааг Ерөнхий прокурор өөрөө мэдэж байгаа онцоллоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нарын асуудлыг чуулганаар оруулах үедээ “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна” гэж зарлаж асууж байсан. Яг энэ асуултыг би бас энэ танхимд асуумаар байна. Шударга ёсыг та нар бас энэ танхимаас эхлүүлэх ёстой, ийм үүрэгтэй. ЖДҮ-тэй холбоотой бас нэг тодорхой асуудал бол Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар ЖДҮХС-аас хоёр жил дарааллан зээл авсан нь тогтоогдсон, өөрөө ч хүлээсэн. Гэтэл өнөөдөр ямар ч хариуцлага хүлээгээгүй, ажлаа хийгээд сууж байна. 

Миний өмнө Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж гэдэг хүн гадны компанитай хуйвалдан стратегийн орд газар болох Тавантолгойг 100 жилээр өгөх ажлыг зохион байгуулсан.... баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулья" хэмээсэн юм.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан: Монгол Улсын прокурорын байгууллага хэн нэгнээс хараат бус үйл ажиллагаа явуулна гэдгийг хэлэхийг хүсч байна. Хэн нэгний хэлсэн үгээр гэмт хэрэгт татдаг. Хэн нэгнийг буруутай гэхээр буруутган татдаг асуудал миний үед гарахгүй. Би хэн нэг хүнийг хэлмэгдүүлж чадахгүй, хэн нэг хүний хариуцлагаас мултлахгүй. 

 

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[66.181.177.211]

2019-01-16 18:13:20

Xurai,xurai,xurai shudarga yos togtox boltugai.Ene saixan ex orondoo,ezen ni baij enx tunx,elbeg tenuun,amar taiban aj tormoor l bnu shuu.Xun bur mest mestendee xuuli bol xuuli iim l saixan bolox boltugai.

Zochin

[66.181.177.211]

2019-01-16 18:03:42

Eronxii said ta 2-too itgej bgaa shuu xamtraad ene ulsiinxaa baatar ni boll tuuxend uldeerei.

Zochin

[66.181.177.211]

2019-01-16 18:01:32

Niigemd tulgamdsan us,agaar shig xeregtei bgaa zuiliig xondloo.bayar xurgie.

Zochin

[66.181.177.211]

2019-01-16 17:57:38

Sob alxam xiilee.bayar xurgie ee

:zochin

[66.181.177.211]

2019-01-16 17:19:25