Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/nith irts.png

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж буй НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.

Ингээд НИТХ-аас Тооллогын комисс байгуулах тухай санал хурааж МАН-ын бүлгээс дөрөв, АН-ын бүлгээс нэг төлөөлөгчийг багтаан таван хүний бүрэлдэхүүнтэй комиссыг байгууллаа. Тооллогын комиссын даргаар Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатарыг сонголоо.

Тооллогын комиссын гишүүд:

  1. Д.Баярсайхан
  2. Ц.Одонтунгалаг
  3. Э.Бат-Амгалан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нараас асуулт асууж, үг хэлэх төлөөлөгч байхгүй тул шууд санал хураах гэж байна. 

Санал хураалт явагдсаны дараа дүнг гаргаад Ерөнхий сайдад хүргүүлнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх