Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1547170155_456.jpg

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа, нарт Нийслэлийн прокурорийн газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Гэвч Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо,А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гарган шүүх хуралдааныг 2019-01-14-ний 15:00 цагт товлон явуулсан ч  шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Оросоо А.Ууганбаяр нар шинээр нотлох баримт гаргаж танилцуулна гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2019-01-16-ны 11 цаг хүртэл хойшлуулсан. Өнөөдөр шүүх хурал болж өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Д.Дорлигжав нарыг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн гомдол гаргаад байсан.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.165.216]

2019-01-16 15:21:46

Найз Элбэгдоржийг нь цагдан хорьж байгаад шалгах хэрэгтэй

иргэн

[66.181.165.216]

2019-01-16 15:19:59

Үндэслэлгүй гэж юу яриад бгаа юм бэ.Ямар ажил хийхээрээ хэн хүнд олдохгүй хуучны үнэтэй машины цуглуулга хэдэн тэрбумаар үнэлэгдэх байр хаустай болчихдог юм бэ. Үнэн гэж байдаг юм шүү Оросоо, Ууганбаяр 2-оо

Иргэн

[202.131.238.106]

2019-01-16 15:17:45

Төртэй, хуультай, тусгаар тогтносон, тусгаар улсд ийм улс орноо дампууртал, тусгаар тогнолоо алдтал нь хулгайлждаг нохдуудыг шууд л цаазалах ёстой. Монгол маань худлаа сүржигнэн ярьдаг ам, ажил хэдэн зуунаар зөрсөн, үхээнц мафын бүлэглэлт төртэй, намуудын хуйвалдааныг хөгжлийн онолоо болгосон гутамшигт үхээнц, төрт улс болж дээ. Цаазаар ав.

иргэн

[66.181.165.216]

2019-01-16 15:16:50

хорьж байгаад батлан даалтад гаргаж болохгүй шүү. Бүр хөрөнгийг нь хурааж улсын орлого болгох хэрэгтэй.Зохих шийтгэлийг хүлээлгэ