etoim.mn
photos/e18f9d1fdea8f17e7c9f0d223e63ceb4.jpg

Жинхэнэ эр хүн гэж хэнийг хэлэх вэ гэж эмэгтэйчүүдээс асуухад тэд бүгд өөр өөрөөр хариулдаг. Өндөр бие хаатай, цэвэрхэн гэж нэг нь бодож байхад өндөр нь хамаагүй гол нь эмэгтэй хүнийг хайрладаг байх хэрэгтэй гэж онцолно. Яг үнэндээ жинхэнэ эр хүнийг тодорхойлсон тодорхойлолт, жинхэнэ эр хүнийг бий болгох бэлэн жор орчлон хорвоод байхгүй. Тэгвэл яах ёстой вэ?  

...Найзын маань нөхөр харахад сайхан залуу л даа. Илүү дутуу зангүй, төлөв даруу, тэр байтугай архи, тамхи хэрэглэдэггүй, эхнэртээ ганц удаа ч гар хүрч үзээгүй. Энэ бүх шинж чанараар нь дүгнэвэл жинхэнэ эр хүн гэмээр байгаа биз. Гэтэл тийм биш ээ...Найз бүсгүй маань мөнгө олигтойхон олдог, овсгоотой эр хүнтэй суух минь яалаа даа гэж харамсан ярих нь олонтаа байдаг юм.  

Харин бас нэг найзын маань нөхөр харахад царайлаг, сайхан залуу биш ч гэлээ амьдралаа хэнээс ч дутуугүй авч явдаг овсгоотой нэгэн. Эхнэр, хүүхдээ өмсөж зүүхээр дутаагүй, Сайхан байр, сайн унаа гээд гэр бүлд байх ёстой бүх зүйл эднийд бий. Гэвч хааяахан болдог хэрүүл нь тэднийг жинхэнэ залхаадаг. Энэ хэрүүлийн дараа найз маань хөх няц болчихсон явах нь энүүхэнд. Одоо боллоо хэдий болтол ингэж амьдрах билээ, амьд мэнд дээрээ салах минь гэсэн шийдвэрийг найз бүсгүй минь дандаа гаргадаг. Гэхдээ тэд одоо болтол салаагүй, өнөөдрийг хүртэл амьдарсаар л...  

Өөр нэг найзын маань нөхөр. Энэ эр гарцаа байхгүй мундаг залуу. Хэн ч харсан сайхан эр хүн, ажилтай, амжиргаатай, соёлтой, боловсролтой, гэр бүлээ юугаар ч дутаахгүй. Гэхдээ нэг гэм бий. Тэр дэндүү үглээ. Тэрийгээ тэг, энийгээ ингэ гэж яг л хөгшин хүн шиг яншдаг. Үргэлж үглэдэг болохоор хэлсэн ярьсан бүхэн нь үнэ цэнэгүй болчихдог.  

Багын найзыгаа би сайхан хань ижилтэй гэж боддог байлаа. Эхнэрийнхээ үгнээс гарахгүй, хар бор ажилд сайн. Өөрийн хэмжээндээ ажиллаад хөөрхөн мөнгө олчихдог энэ тэр гээд л. Гэвч бас л нэг болохгүй зан байдаг тухай найз маань нэгэнтээ дурссан юм. Манай хүн чинь наанаа даруухан царайлчаад “ямар аймаар хүүхэмсэг гэж бодноо” миний бүр дургүй хүрээд байдаг юм. Байсгээд л хүүхэн шуухантай орооцолдоод найз нь ч ёстой зовж байнаа хэмээсэн юм. 

Ингээд бодохоор жинхэнэ эр хүн гэж хэнийг хэлэх юм бол...  

Жинхнэнэ эр хүн хүчтэй байх ёстой  

Хүчтэй байдаг

Жинхэнэ эр хүн жижигхэн асуудалд шантарч усан нүдлэдэггүй, гомдоллодоггүй, үглэдэггүй, мөн найтаах болгондоо эмч дээр очоод байдаггүй. Шийдвэр гаргах чадвартай, ямарваа нэгэн үр дүнд нь зохицож амьдардаг бөгөөд өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ эзэн нь байж хариуцлага хүлээхээс айдаггүй. Тэд хатуу чанга байдаг. Тиймээс ч амьдралд нь ямар нэг бүтэхгүй зүйл тохиолдвол түүндээ түүртэж гуталгүй, гутарч шаналалгүй, орхиод өөр шинэ зүйлийг эхлүүлэх зориг тэнхээтэй эрчүүд бол жинхэнэ эр хүн.  

Анхааралтай байдаг

Жинхэнэ эр хүн чухал болон чухал биш зүйлсээ ялгаж салгах чадвартай байдаг. Тиймээс ч өөрт нь ямар ч ашиг авчрахгүй тэнэглэлд хамаг цагаа үрэх хүн биш. Гэвч өөрийнхөө сонирхолтой зүйлд зохистой цаг зав гаргах нь зүйн хэрэг гэдгийг бүү мартаарай. Жинхэнэ эр хүн гэр бүлийнхээ ноён нуруу нь байж чадахуйц мөнгө олдог, овсгоо самбаатай байдаг.   

Гэр бүлийн үнэ цэнийг мэддэг

Жинхэнэ эр хүн хүүхдүүдэдээ сайн эцэг нь байхыг хичээдэг. Хүүхдээ буруу юм хийсэн тохиолдолд эцгийн ёсоор сурган хүмүүжүүлж, сайн үлгэр дууриал нь болж чаддаг. Тэд хэзээ ч хүүхэддээ муу муухайгаа харуулахыг хүсдэггүй. Учир нь тэд үрийнхээ ирээдүйд санаа тавьж явдаг. Мөн эмэгтэйчүүдээс ялгаатай нь жинхэнэ эр хүн хүүхдийнхээ жижиг алдааг тоолгүй өнгөрөөдөг. Тэдний хувьд хүүхэд нь ирээдүйд зөв хүн болж төлөвших эсэх нь л хамаатай. Энэ нь эр хүний уужуу сэтгэл, алсын хараатай нь холбоотой юм.  

Хов жив хөөцөлддөггүй

Хэрэв хэн нэг залуу таны найз бүсгүйтэй танилцчихаад илүүдэл жингийнх нь, эсвэл өмссөн гутал нь зохиогүй байсан талаар ярьж, инээж байх юм бол тэр жинхэнэ эр хүн биш. Жинхэнэ эр хүнд бусдын ялих ялихгүй зүйлд хошуу дүрдэггүй. Тэр зөвхөн анхаарлаа төвлөрүүлэх ёстой зүйлдээ л төвлөрүүлдэг. Ярих ёстой хэмжээнээсээ хэтрүүлж ярьдаггүй, мөн өөрийгөө хэт дөвийлгөн магтдаггүй байвал тэр өөрийнхөө үнэ цэнийг мэддэг жинхэнэ эр хүний шииж. Гэвч энэ нь бүрэг ичимхий, дуугай зантай байх ёстой гэсэн үг бус.  

Амласандаа хүрдэг

Тэр хэлэх гэсэн үгээ боддог. Биелүүлж чадахгүй амлалтаа хэзээ ч өгдөггүй. Тиймээс ч тэд бидэнд анхнаасаа итгэл төрүүлж, найдвартай санагддаг. Жинхэнэ эр хүний хажууд байхад амар амгалан, тайван болж, айдас түгшүүрээс ангижирдаг. Турьхан бүсгүйчүүд бидэнд яг л ямар нэг бамбайн дор, хамгаалалтанд орсон мэт сайхан сэтгэгдэл төрдөг.  

Бусдадаа үлгэр жишээ байдаг

Жинхэнэ эр хүн бусдыг болон өөрийгөө үргэлж хүндэлдэг. Харин өөрийг нь үл хүндэтгэсэн нөхцөлд хариу үйлдлийг тохирсон хэмжээгээр нь үзүүлж чаддаг. Өөрийгөө доош нь хийх зүйлийг хэлдэггүй, хийдэггүй. “Би чамайг нохой шиг л дагаж байя” гэсэн утгатай үг үйлдэл үзүүлж байвал тэр жинхэнэ эр хүн биш. Сул дорой чанар эр хүний үнэлэмжийг бууруулдаг. Гэвч эр хүн эмэгтэй хүний, ялангуяа хайрласан эмэгтэй хүнийхээ өмнө буулт хийж чаддаг байх ёстой. Жинхэнэ эр хүнд уучлалт гуйх нь гутамшигт явдал биш.  

Амьдралаа өөрөө бүтээдэг

Жинхэнэ эр хүн өөрийнхөө амьдралыг бүтээхдээ эцэг эхийнхээ, эсвэл эхнэр, найзуудынхаа гарыг хардаггүй. Түүнд аавын мөнгө “амтгүй” байдаг. Хувь заяагаа бий болгох замаа тэр гадагшаа хэлдэггүй ч оюун санаандаа эртнээс бий болгосон байдаг. Салхи дагаж хийсэлгүйгээр аль болох тэмцэхийг хичээдэг. Тэгсэн цагт тэд өөрсөддөө ч сэтгэл хангалуун болж, хүч чадлыг мэдрэн өөртөө итгэлтэй болдог.  

Эмэгтэй хүн шиг харагддаггүй

Хүнийг гаднаас нь дүгнэж болдоггүй хэмээдэг ч жинхэнэ эр хүн эмэгтэйлэг харагддаггүй. Харагдах ёсгүй ч биш, угаас жинхэнэ эрчүүд тийм стилийг сонгодоггүй. Гэвч тэд өөрийнхөө гоо сайханд зохих хэмжээгээр анхаарч, ариун цэврийг сахидаг. Тэдний ихэнх нь эмэгтэй хүнээр халамжлуулах дуртай байдаг ба тэдний гар хүрсэн зүйлсийг хэрэглэхдээ итгэлтэй байдаг.  

Хэнтэй ч харьцахдаа энгүүн байдаг

Тэдэнд өөрийгөө дөвийлгөх, бусдын хор шарыг малтах, үг хаях шаардлага байдагтүй. Хэлэх гэсэн үгээ энгийнээр, товч бөгөөд тодорхой шулуухан илэрхийлж чаддаг. Хэт тойруулах, дэвэргэх, давслах, сүржигнэх, үглэх шинжүүд тэдний амнаас унадаггүй.  

Зорьсондоо хүрдэг

Эрх мэдэлд дуртай жинхэнэ эр хүн нэг л зорьсон үйлдээ заавал хүрэхийг эрмэлздэг. Түүндээ ч хүрдэг. Тэд зусар хүмүүсийн ятгалганд автдаггүй, муу зуршилд уруу татагддаггүй. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн дархлаатай ба алсын хараатай. Найз нөхдөө ч зөв сонгож чаддаг. Болих ёстой зүйлээсээ болих ёстойгоо мэддэг учраас тэр. Мөн тэд хайртай хүмүүсийнхээ төлөө мөнгө гаргахаас хэзээ ч төвөгшөөдөгтүй. Гачигдаж дутагдаж байлаа ч түүнийгээ олонд зарладаггүй.

Таалагдахгүй байна

8
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[89.64.9.9]

2019-01-17 06:18:06

Зочин

[122.201.31.175]

2019-01-16 16:08:01

Хүүхнүүдэд таалагдахын тулд жинхэнэ эр хүн байх шаардлагагүй . Бид нар ч бас л амьдрах гэж төрсөн хүн шүү дээ . Худлаа хошгируулж яах нав дээ . Яс юман дээр жинхэнэ супер эр хүн байсан ч наадуул чинь өө олоод муулна шүү дээ

Зочин

[112.72.11.108]

2019-01-16 14:58:23

Жинхэнэ эр хүн гэж байдаггүй юм. Зүгээр л эр хүн. Эр хүйсийн хүн. Хүйсээ солиулчихаагүй бас элдэв гоомой зүйл сонирхдоггүй бол шүү дээ. Төгс эмэгтэй гэж байдаггүйтэй адил.

ENKHEE

[124.158.109.232]

2019-01-16 14:49:23

SAIHAN BICHSEN BN.10 HURUU TEGSH HUN GEJ BDDGGUI EEEE

зочин

[112.72.11.104]

2019-01-16 14:48:11

Монгол эрчүүд гэж том багагүй гомо цароайтууд зан нь ч мөн адил

Зочин

[66.181.164.171]

2019-01-16 14:43:54

sain er hun hovor.Mongolchuud eregtei huuhduudee humuujuulj chaddaggui Ajilgui zalhuu ehneree zarah durtai amidralaa avaad yavah chadvargui zaluuchuud ih bn aaa

Зочин

[202.55.180.226]

2019-01-16 14:38:20

ийм хүнтэй суух ханилахын тулд өөрсдөө өөгүй байх хэрэгтэй л дээ.

ЗОЧИН

[202.179.31.83]

2019-01-16 14:36:30

БҮҮ МӨРӨӨД ТӨГС ГЭЖ БАЙДАГГҮЙ

зочин

[122.201.21.75]

2019-01-16 14:23:27

Ямар ч ,өөгүй ,хүн, байх ,нээ. Эрээд ,бай. Уг ,нь ,таалагдсан ,хүний ,бүх ,зүйл ,сайхан ,харагддаг. Бусдад ямар ,байх нь,огт ,сонин биш. Бичээч ,бээр ,их ,л ,мөрөөдөмтгий, хүн байна.