etoim.mn
photos/loveya.jpg

Чи намайг үхэхэд баярлах хүртлээ үзэн ядсан юм гэжүү? Гэхдээ энэ бүхэн зүүд байгаасай гэж би ямар их хүсч байна вэ? хайрт минь. Хэдий тавхан жил ч гэсэн би чамд хайртай байсан. Гэвч чиний хамгийн сүүлд хэлсэн үг чинь ЯНХАН. Би өөрийгөө чамд худалдсан болохоор янхан болсон. Зөвхөн чамтай ямар ч хамаагүй аргаар уулзах гэж чамд биеэ үнэлсэн. Тэрнээс өөрөөр чамтай дотносох арга олдоогүй. Учир нь чи янхануудтай л харьцдаг.....

Хайр гэдэг үнэхээр хатуу тоглоом юм байна. 5н жил тийм ч бага хугацаа биш биздээ гэх мэт олон төрлийн бодолд дарагдан суух бүсгүйн нүдэнд харууслын нулимс цийлэгнэнэ. Хайртай залуудаа хаягдаж адгийн муухайгаар хэлүүлчээд гуниглаж байгаа нь энэ аж. Тэр нэгэн үдэш:  -Залуу бас л бааранд хүүхнүүдтэй наргиж байв.Түүнийг гэрт нь 8н сартай жирмэсэн эхнэр нь хүлээж суух авч тэрээр эхнэрээ үл тоодгоор барахгүй байнга л араар нь тавьж явдаг хэдий ч эхнэр нь түүнд үнэхээр хайртай болохоор тэвчдэг байжээ. -Эхнэр нь түүн рүү залгаад л байв. Гэвч залуу утсаа авахгүй гүрийсээр л. 32 дахь удаагийн дуудлага. Өмнө нь хэзээ ч ийм олон удаа залгаж байгаагүй түүнийг гайхсан залуу утсаар ярихаар гарлаа. Утсаа автал: -Байна уу (гэх эрэгтэй хүний дуу сонстоход уур нь маш их хүрч ) - Байна чи хэн? хэмээн асуулаа. - Сайн байна уу? Та Гансувдын нөхөр нь үү? Яасан утсаа авдаггүй хүн бэ? Гэртээ ирж нөхцөл байдалтай танилцах хэрэгтэй байна? гэлээ. Маш их гайхсан залуу - Юун нөхцөл байдал? яасан юм манайд хулгай ороо юу? тийм бол Гансувдтай яриад шийдчих би завгүй байна!!гэлээ. -Уучлаарай таны эхнэр Гансувд гэртээ төрж чадалгүй маш их цус алдаж үхсэн байдалтайгаар олдсон та яаралтай ирнэ үү? гэхэд нь  - Өө ашгүй муу янхан үхчээ юу? манайхаас зайлуулчаарай!! гээд утсаа таслав. Энэ өдрөөс хойш хэсэг хугацааны дараа түүнийг хоёр хүүхэн дагуулаад гэртээ орж ирэхэд эхнэр нь сууж байлаа. Залуу: -Чи чинь үхсэн гээ биздээ? худлаа жүжиг байсан юмуу? гэж асуухад Гансувд замхран алга болов. Яг энэ мөчид хамт явж байсан хоёр хүүхэн нь айсандаа тэднийхээс гараад явчихсан байлаа. Залуу юу болоод байгааг үл ойлгон галын өрөөндөө орвол ширээн дээр нь нил цус болсон бичиг байхын авч уншвал: - Чиний хүүхэд бид хоёр яс салж чадалгүй цугтаа яв....гээд тасарсан байв.... Тэр нулимс нь цийлэгнэн суух бүсгүй хорвоогийн мөнх бусыг үзэж диваажинд очсон ч хайртай хүнээ бодон суугаа нь энэ юм. СОНДОР 2018.12.25

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх