etoim.mn
photos/los.jpg

АНУ-ын Лос Анжелес хотод багш нар ажил хаялт зарлаж, нийт 30 мянган багш ажил хаялтад оролцож байгаа юм байна. Багш нар ийнхүү ажил хаяснаар 640 мянган хүүхдийн хичээл сургууль завсардаад байгаа аж. Хамгийн сүүлд энэ хотод 1989 онд багш нар ажил хаягт зарлаж байжээ. Багш нарын тавьж буй гол шаардлага нь цалингийн хэмжээг нэмэгдүүлж, сургалтын орчныг сайжруулах юм байна.

Тодруулбал, цалингийн хэмжээг ойролцоогоор зургаан хувиар нэмэгдүүлж, нэг ангид суралцах хүүхдийн тоог дээд тал нь 39-с хэтрүүлэхгүй байх, номын санч, нийгмийн ажилтан, эмчийн тоог нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг тавьж байгаа гэнэ. АНУ-ын хамгийн сургалтын орчин тааруу, цалин багатай мужууд болох Оклахама, баруун Виржиниад багш нарын жилийн дундаж цалин 42-45 мянган ам.доллар байсан бөгөөд мөн жагсаал цуглаан хийж, ажил хаялт зарласны дараа тэдний цалинг нэмж байжээ.

5c35b6ca220000f608e014c2 Лос Анжелест 30 мянган багш ажил хаяжээParents and teachers hold signs while talking to reporters outside Los Angeles Unified School District headquarters Tuesday, Jan. 8, 2019, in Los A

over a contract dispute that follows teacher walkouts in other states that emboldened organized labor after a critical defeat at the U.S. Supreme Court. (AP Photo/Jae C. Hong)

Лос Анжелес хотын багш нарын одоогийн жилийн дундаж цалин 74-75 мянган ам.доллар юм байна. багш нарын хэлж байгаагаар дэлхийн

ngeles. Teachers in Los Angeles, whose 640,000 students make it the nation’s second-largest school district, are ready to strike Thursday, Jan. 10, хамгийн баян орны, хамгийн баян мужид ажиллаж амьдарч буй багш нар ийм цалин авч, хүүхдүүд нь анги дүүргэлт хэтэрсэн сургуульд суралцаж байгаа нь үнэхээр ичгэвтэр явдал хэмээж байна.

Эх сурвалж: RT

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх