Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/azja.jpg

Лавайн Энхсайхан 

Манайх айл айлын байр түрээслэж явсаар арайхийж өөрийн гэсэн 3 өрөө байртай болж санаа амарсан юм . Шинэ газар хүмүүс хамгийн эхлээд тэр газар орчиноо хөршүүдээ сонжиж сонирхон танилцаж өөрийн гэсэн ойлголттой болохыг хичээдэг шүүдээ байдаг л нэг хөршүүд байдаг л нэг угсармал сууц олзуурхууштай нь маш сайхан тохижуулсан гоёмсог хүүхдийн тоглоомын талбайтайгаас гадна эхнэрийн маань ажил хүүхдүүдийн цэцэрлэг сургуультай ойрхон байлаа. Байрны өмнөх тоглоомын талбайн хажуу дахь сандал дээр өдөржин суудаг үс сахалдаа баригдсан 40 эргэм насны хар хүнийг эс тооцвол бүх юм хэвийн гэсэн онош тавьж болохоор аж. Би түүнийг эхлээд тараншейны хүн юмуу эсвэл хулгайч байх гэж гэж бодсон юм . аль нь ч биш байхаар нь тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг харж байгаад хараа хяналтгүй хүүхдүүдийг хулгайлдаг адгийн амьтан байх нь гэж таамаглаад хүүхдүүддээ анхааруулга сэрэмж өгч өөрөө ч бас давхар хянадаг боллоо. Нэг хөршөөсөө түүнийг –Манайхыг л нүүж ирэхэд ингээд л сууж байсан юм лав арваад жил болж байгаа байх би эхлээд чам шиг гайхдаг байсан одооч дасчээ гэснээ Манай эндхийнхэн харин байхгүй болчихвол л үгүйлэх байх шүү гэсэн нь миний сониуч занг гижигдсэн гэхэд болно . Хүмүүсийн яриагаар бол хүнд гай ч болдоггүй гавъяа ч байгуулдаггүй мөрөөрөө л нэгэн авч бусадтай ойртож дотносдоггүй зожиг нөхөр юм байна гэж ойлгосон маань яахын ч аргагүй үнэн байлаа.Түүнд сул талаар нь дамжин ойртсоор итгэлийг нь олсон юм тэр нь архи... Тэрбээр манайд орж ирэхдээ эхэндээ гэрэвшсэн хүүхэд шиг суух байх газраа олж ядан бушуухан гарахыг хичээдэг байснаа овоо дасаж эхлээд ойр зуурын юм ярьдаг байснаа нэг нартай өдөр жаахан халамцаад доорхи түүхийг ярьсан юм ...  Их сургуульд ирсэн хөдөөх оюутан би вээр мөрөөдлийн хотынхоо эрээн мяраанд нүд цадахын аргагүйд энэ тэрүүгээр төөрж эргүүтсэн мал шиг явахыгаа нүд тайлж байна чинээ бодож явсансан . Багтаж ядсан мөрөөдөл дундаа барих барьцгүй хөвсөн гэнэн хонгор хөвгүүн миний харцыг булаах юм мундахгүй их байсан авч манай ангид хождосхийн орж ирээд надтай суудал хуваасан зэгзгэр цагаан охины үйл хөдлөл зүс царай ,бие галбир, харц , инээмсэглэл тэр бүү хэл өмсөж зүүсэн нь хүртэл эртний танил мэт дотно санагдахаас гадна хараад хараад ханашгүй энхрий ялдам нэг л нандин байснаас би түүнийг хармагцаа ухаангүй дурласан юм . Миний сэтгэлд түүнээс өөр юу ч багтаах өчүүхэн ч зай үлдээгүй байлаа түүний маань хэлж ярих нь хүртэл ямар нэгэн гайхамшигтай уянгалаг хөгжим мэт миний сэтгэлийг ямагт эзэмдэн догдлуулж цаглашгүй их баяр баясгалан авч ирдэг байсан юм . Түүнийгээ харангуут миний жаахан зүрх баясан бүжиглэж хаа байгаагаа умартан цаг хугацаа зогссон мэт болж үлгэрт гардаг диваажингийн оронд очиход л төрдөг болов уу гэмээр амар тайван атлаа аядуу уянгалаг жингүйдэх мэт мэдрэмж төрдөг байсан сан. Би түүнийгээ хэтэрхий их хайрласаныхаа хирээр бас алдчихвий гэсэн айдас эргэлзээ сэтгэлийн мухарт яагаад ч юм бэ оршиж байлаа. Учрах ёстой хүмүүс яаж ийгээд учирдаг шүү дээ бас тэд дасах гэж зүдэрдэггүй яг л хагарсан юм эвээрээ нийлэхэд л бүтэн болдог шиг ядах юмгүй эвээ олчихдогдоо бид хоёр яг л тийм байлаа. Би тэр үед энэ орчлонг зөвхөн аз жаргалаар л бүтсэн гэж итгэдэг байж билээ. Тэр минь танай байрны яг энэ орцонд байсан юм гэхдээ хоолой нь торсхийхийхэд нь ажиглавал цагаасаа эрт гүнзгий гүнзгий үрчлээ тогтсон магнайд нь гунигийн сүүдэр татан далдхан зовиур илрэхээс гадна үзсэн харсан бүхэн нь өөр өөрийнхөө мөрийг зуран одсоны тэмдэг байна уудаа гэлтэй гал цог нь буурсан том алаг нүднийх нь аяганд нулимс бүрхэн ирж бөмбөрөх нь үү гэмээр болж ирсэнээ чимээгүй эгшив. -Миний суудаг сандалыг тэр минь аз жаргалын сандал гэж нэрлэдэг байсан ба би түүнд нь ямарч эргэлзээгүй итгэдэг байсан юм. Бид нэг нэгийгээ энэ сандал дээр хүлээж багтаж ядсан уярал хайрынхаа үгсийг хэлэлцэн гэрэл гэгээтэй хүсэл мөрөөдөлдөө умбан суудаг байлаа. Бид анх энд уулзсан анх энд үнсэлцсэн бас сүүлийн удаа ч эндээс салсан юм . Тэр минь -Миний хайр маргааш өглөө аз жаргалынхаа сандал дээр хүлээж байгаарай гээд урьдныхаасаа арай илүү удаан шунаг үнсээд нэг л хоргодонгуй эргэн эргэн харж явсансан.Тэнэг толгой би түүнийгээ үхэлрүү явж байна гэж зүүдлэсэнгүй гэж хэлэхдээ хоолой нь сааралтаж хундага барьсан гар нь төдийгүй бүх бие нь салганан чичирхэд би түүнийг ухаан алдаад уначихвий гэж айж байлаа Тэрбээр гар дахиа асгаж цутган бушуухан хөнтөрсөнөө түүнийхээ төлөө юу ч хийж чадаагүй өөрийгөө насан туршдаа зэмлэж явдаг боловуу гэмээр өрөвдмөөр арчаагүй харсанаа уртаар санаа алдан чимээгүй болоход нь эргэн тойронд нэг л хөндүүр эгшиг тарах мэт зүдэргээнтэй нам гүм нөмрөн түүний ярьсан сайхан бүсгүй хажуугаас ширтэн санаа алдах мэт санагдав... –Тэр минь хүний хүүхэд хулгайлж зугтаасан этгээдийг саатуулан үйлдлийг нь зогсоож чадсан боловч өөрөө хайран алтан амиа алдсан байлаа. Миний ухаан элий балай болж түүнээсээ салахгүй гэж зүүгдэн ойрынх нь хүмүүст баахан төвөг удсан юм гэдэг. Түүнээс минь хойш юу ч миний сэтгэлийг хөдөлгөж чадахаа байж нэг л хөндий хоосон ганцаардмал оргиод хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон ч миний хоногийн тоо гүйцээгүй юм байлгүйдээ бүтэлтэй юм болоогүй юм. Тэр минь 5 сартай жирэмсэн байснаас гадна хүүхдэд их хайртай байж билээ гэж ихээ дороос санаа алдсанаа -Бид хоёр энд их гоё хүүхдийн тоглоомын талбай байгуулна түүн дээрээ гарсан хүүхдүүдээ тоглуулна 5 хүүхэдтэй болно эрэгтэй нь чамайг эмэгтэй нь намайг дуурайна гэж ярилцдаг байсан юм . Би түүнтэйгээ хамтдаа мөрөөддөг байсан ганц юмаа ч гэсэн хэрэгжүүлье хэмээн санаж энэ гадаа байгаа тоглоомын талбайг хийсэн юм гэснээ санаа алдаж тэрнийхээ амиа өгсөн үйл хэргийг үргэлжлүүлж явна гэж сэтгэлээ хуураад болох болохгүй хүнээс түмний үрсийг харамлаж явах юмдаа гэснээ цонхоор өнгийгөөд буцаж суув. –Ах нь энэ аз жаргалын сандал дээрээ 20 дахь жилдээ сууж байна даа гэснээ энд суухаар тэр минь дэргэд байх шиг санагддаг юм хэмээн өндөлзсөөр гарав . Үүнээс хойш аз жаргалын сандал дээрээ тэр ахыг сууж байгаа цагт үрсийнхээ араас санаа зовохгүй сэтгэл амар байж болох нь ээ гэж нотод итгэсэн юм...

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх