etoim.mn
photos/a760880003e7ddedfef56acb3b09697f.jpg

УИХ-ын дахь  МАН-ын бүлэг зөвшилцөх ажлын хэсгийн уулзалт өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж түүний оронд Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нарын нэрийг УИХ-ын даргад санал болгосон байдаг.

Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Эрдэнэбат: "Одоохондоо УИХ-ын даргын асуудал яригдаагүй байна. Эхний дарга нь чөлөөлөгдөөгүй байхад дараагийн даргыг ярина гэж юу байхав дээ. Тийм зүйл яригдаагүй. Ер нь бол манай намын дотоод асуудлыг шийдэх хоёр талын ажлын хэсэг гараад эв зүйгээ олоод явах ёстой гэдэг зүйлийг ярилцсан. Ажлын хэсгээр ч ер нь албан тушаалын асуудал огт яригдаагүй" гэв. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Намайг УИХ-ын дарга болгохгүй бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг бойкотолно гэсэн мэдээлэл  уншлаа. Би энэ залуучуудад хандаж нэг зүйл хэлмээр байна. Би УИХ-ын дарга болохгүй, надад санал болгосон ч болохгүй. УИХ-ын даргыг огцруулах эсэх тухай хууль хэлэлцэгдээд явна. Дэгийн хуулийн дагуу УИХ-ын даргыг огцруулах гарын үсэг цуглуулаад огцруулах процесс ямар ч саадгүй явна. Хуулийн дагуу огцруулах, огцруулахгүйн тухай асуудал нь гишүүдийн л асуудал. Нөгөө талаар хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүмүүс хариуцлагагүй үг, үйлдлийнхээ төлөө уучлалт гуйгаад өнгөрч болохгүй. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх