etoim.mn
photos/ublife_1502769994.png

Бодит түүхийг кино бүтээл болгоно гэдэг амаргүй зүйл. Аймшгийн киноны хувьд “Болсон явдлаас сэдэвлэв” гэсэн тайлбартайгаар эхлэх нь хүмүүсийн сэтгэл санаанд хамгийн их нөлөөлдөг зүйл юм. Тэр тусмаа ямар нэгэн сүнс чөтгөр бус бодит оршин байсан алуурчны түүхээс сэдэвлэн бүтээсэн кино үзнэ гэдэг магадгүй хамгийн хэцүү зүйл биз ээ. Бид танд үзэх боломжтой 10 киноны жагсаалтыг хүргэе.

1. The Strangers (2008)

Брайан Бертиногийн 2008 онд гарсан уг бүтээл аймшгийн кинонууд дундаас “хамгийн хамгийн” гэх жагсаалтад орох бололцоотой кино юм. Хотоос алслагдсан газар амрахаар ирсэн хосыг сэтгэцийн өөрчлөлттэй гурван алуурчин хөнөөхөөр завдаж буй тухай энд өгүүлнэ. Уг санааг тэр 1969 оны Мэнсоны аллагаас сэдэвлэсэн гэдэг.

2. Henry: Portrait of A Serial Killer (1986)

Хенри Ли Лукас 1980-аад оны үед АНУ-ыг айдаст автуулж байсан алуурчин юм. Тэрээр хэдэн зуун хүний амийг хороосон гэгдэж байсан ч 11 хүний амийг хороосон хэргээр шийтгүүлсэн юм. Тэрээр Техасын Виллиамсон мужид 1979 онд үйлдсэн аллагаараа үхэх ял авсан билээ. Уг кинонд Хенригийн дүрд Майкл Рүүкер, хамтран аллага үйлдэгч Оттис Түүлегийн дүрд Том Товлес тоглосон байна.

3. The Boston Strangler (1968)

Энэхүү кино нь 1960-аад оны эхээр 13 ганц бие эмэгтэйг хулгайлан, амийг нь хөнөөсөн нэгэн нууцлаг алуурчны түүхийг өгүүлжээ. Альберт Десалво гэгч өөрийгөө “Strangler” хэмээн хүлээн зөвшөөрсөн ч эрх баригчид үүнийг 2013 он хүртэл нотолж чадаагүй юм.

4. The Hills Have Eyes (1977)

Хүний махаар хооллогч Александер Свони Бин болон түүний агуйн хүмүүс 16-р зууны үед Шотландад 1,000 гаруй хүнийг алсан байна. Вес Кравены уг бүтээлд нэгэн гэр бүл Невада мужийн элсэн цөлд гацаж, хүний махаар хооллогч зэрлэгүүдийн бай болж буй тухай өгүүлнэ. 2006 онд Александер Аяа, Грегорий Левассер нар уг түүхийг шинэчлэн, дахин нэгэн кино бүтээсэн байдаг.

5. Dahmer (2002)

Жеффри Дамерын түүхийг өгүүлэх уг киноны гол дүрийг Жереми Рэннер бүтээсэн байна. Милуоки Каннибал гэж нэрлэгддэг Жеффри Дамер 1978-1991 оны хооронд 17 насанд хүрсэн эр болон жаахан хөвгүүдийг хэрцгийгээр хөнөөсөн юм. Цагдаа нар түүний гэрээс араг яс болон хүний биеийн хэсгүүдийг олоход тэрээр зарим хохирогчдынхоо зүрх, элэг зэргийг иддэг байснаа хүлээн зөвшөөрсөн гэдэг.

6. Hoboken Hollow (2006)

“Texas Slave Ranch” гэх газраас 1984 онд цагдаа нар боолчлогдож, хүчирхийлүүлсэн хүмүүс болон өөр хүмүүсийг тамлан зовоосон хэрцгий гэмт хэргийн ул мөр зэргийг олсон байна. Глен Стефений найруулсан уг кинонд цуст дурслэл, хэсгүүд ихээр агуулагдсан байгаа.

7. “Eaten Alive” 1977

“Техасын цахилгаан хөрөөт алуурчин” киноны найруулагч Тоби Хүүперийн найруулсан уг кино Жое Болл буюу 1930-аад оны үед бүсгүйчүүдийг хөнөөн, матранд хаяж өгдөг байсан “Матар эр”-ийн түүхээс сэдэвлэгджээ.

8. “Wolf Creek” (2005)

Иван Милат гэх эр 1990-ээд оны үед долоон залуухан жуулчныг хөнөөсөн хэргээс уг киног сэдэвлэн бүтээжээ. Уг киногоороо Австралийн Кино Институтийн шагналын долоон төрөлд нэр дэвшсэн ба уг кино ихээхэн амжилт олсон учир дараагийн ангийг мөн бүтээж, 2013 онд Венецийн Кино Наадамд толилуулагджээ.

9. Ed Gein (2000)

Дэлхийн хамгийн зартай алуурчдын нэг болох фармер Эдвард Гейн түүхээс сэдэвлэн бүтээсэн энэ кино түүний түүхээс сэдэвлэгдсэн анхны кино биш юм. “Psycho” киноны Норман Бэйтс, “Texas Chainsaw Massacre”-ын Leatherface, “Silence of the Lamb” киноны Ханнибал Лектер нар мөн түүнээс сэдэвлэсэн дүрүүд билээ. Энэ кино бусад шигээ аймшигтай биш ч түүний солиорол, сэтгэцийн байдлыг гайхалтай сайн харуулж чаджээ.

10. Gacy (2003)

“Алуурчин алиалагч” гэх нэрээр алдаршсан Жон Вейн Гейси бол Америкийн хамгийн алдартай алуурчдын нэг. 1972-1978 оны хооронд Чикагод 33 хүүхдийг хөнөөсөн хэргээр яллагдсан. Ихэнх хүүхдийн цогцос түүний гэрийн ойролцоо булаатай байсан ба заримыг нь гол руу шидсэн байжээ. Клайв Саундерсийн бүтээсэн Гейси цочирдом, сэтгэл тавгүйтэм дүр болж чаджээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх