Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/messi.jpg

Барселонагийн довтлогч Лионель Месси Эйбарын хаалганд гоолдсоноор Испанийн Ла лигийн 400 дэх гоолоо орууллаа.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Испанийн ла лигийн 19-р тойргийн тоглолтууд амжилттай явагдаж өндөрлөлөө. 19-р тойргийн хүрээнд лигийн тэргүүлэгч Барселона клуб талбай дээрээ Эйбарыг хүлээн авч тоглосон бөгөөд өрсөлдөгчөө 3-0 харьцаатай буулган авахад Луйс Суарес 2 гоол оруулсан бол Лионель Месси 1 гоол бүртгүүлсэн юм.

Тоглолтын 2 дахь гоолыг оруулсан Аргентин довтлогч ла лигийн 400 дэх гоолоо бүртгүүлсэн бөгөөд ингэснээр тэрээр нэг клубын нэрийн өмнөөс 400 гоолд хүрсэн анхны тоглогч болсон юм. Тэрээр 400 гоол оруулахын тулд 435 тоглолт зарцуулсан юм.

Испанийн ла лигийн бүх цаг үеийн мэргэн буучид

Лионель Месси – 400 гоол

Криштиану Роналду – 311 гоол

Телмо Зарра – 251 гоол

Уго Санчес – 234

Рауль Гонзалес – 228

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх