etoim.mn
photos/1679091c5a880faf6fb5e6087eb1b2dc.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлын хэлэлцүүлэг үргэлжилж байна. Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа эрх мэдлээ ашиглан зээл авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулаад байгаа юм.

Эхлээд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол үргэлжлүүлэн Л.Энхболд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхэд санал хураалаа. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон 58 гишүүний 39 буюу 67,2 хувиар байнгын хорооны санал дэмжигдлээ. Ингэснээр Л.Энхболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэнгүй. 

Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Нэг мөсөн бүх гишүүдийнхээ асуудлыг яриад нэг мөр ганцхан санал хураачихья. Угаасаа та нар хэнийг ч явуулахгүй гэдэг нь тодорхой боллоо. МАН-ын тохиролцоонд хүрсэн гэсэн чинь ЖДҮ-чин гишүүдээ явуулахгүй гэдэгт л санал нэгдсэн юм байна л даа. Тиймээс хүн тус бүрт биш нэг мөр санал хураагаад бүх гишүүдийнхээ бүрэн эрхийн асуудалд санал хураая" гэсэн горимын санал хураалгамаар байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: "Нэгдүгээрт өчигдөр Засгийн газрын сайдын асуудлыг хэлэлцэнэ гэж санал хураасан. Гэтэл УИХ-ын дарга өнөөдрийн асуудлыг 4 гишүүний асуудлаар дуусгая гэсэн. Та ганцаараа алх цохиж шийдвэр гаргаж болохгүй. Тиймээс ХХААХҮ-ийн сайдыг томилох шаардлагатай байна. Хоёрдугаарт өчигдөр буюу 1-р сарын 10-нд УИХ-н даргын асуудлыг шийдвэрлэхийг Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Гэтэл та 10-нд багтааж хэлэлцэнэ гэснээс биш батална гэсэн тэмдэглэл үзүүллээ. Тиймээс эргээд энэ асуудлыг хэлэлцэж дуустал өнөөдрийн чуулганыг хааж болохгүй. Шаардлагатай гэвэл дахин санал хурааж болно" гэсэн гормын санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "Төрийн байгуулалтын байнгын хороог яаралтай хуралдуулмаар байна. Та байнгын хорооны хуралдаа орж болно. Хоёр дэд даргын нэг нь чуулганы хуралаа удирдаад явж болно. М.Билэгт гишүүн суулт хийж байгаа хүмүүсийг байж л байг гэх юм. Ингэж болохгүй шүү. УИХ-ын гишүүн байж нийгмийнхээ хүсэл зорилго, саналыг үл тоох юм бол таньд УИХ-ын гишүүн байх эрх байхгүй гэсэн үг" гэж санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Шударга ёс ярьсан жүжиг тавьсан байдлаа болилдоо. Л.Оюун-Эрдэнэ гэдэг бацаан шударга ёс яриад байхын. Үнэхээр шударга юм бол энэ ЖДҮ-чиддээ хамгаалах бус явуулчих л даа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл УИХ-ын үйл ажиллагаанд оролцож, хууль батал гэдэг зөвлөмж өгч болдоггүй юм. Хуулийн хэлэлцэж баталдаг журмынх нь дагуу л батлах хэрэгтэй. УИХ хууль тогтоох дээд байгууллага учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг дагах ёсгүй. Гормын санал гэвэл ЖДҮ-чдээ явуулаад өгчих л дөө. Прокурорт шалгах нөхцөлийг нь хангаад өгчих л дөө. Тиймээс үлдсэн хоёр хүнийхээ асуудлыг нэг мөсөн оруулаад авч үлдэх шийдвэрээ л гаргачихал даа" гэсэн саналыг гаргалаа. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.45.163]

2019-01-12 19:02:05

ene xen be vzegdej xaragdaagvi yum gishvvn gesenvv xaxaxa