etoim.mn
photos/13b4c96b146d4274bf5a10d52ae63cff_1200.jpg

Энэ 7 хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1131 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 849 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 21 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 3 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн ба 8 осол нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гарчээ.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 14 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 25 нь мөргөлдөх хэлбэрээр, 4 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гудамж, замд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногт алба хаагчдаас 20 гаруй гэмт хэрэг, эрэн сурвалжилж байсан хүн, тээврийн хэрэгсэл 27-г илрүүлэн шалгаж байна.

Мөн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 119 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллав.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

1. Багануур дүүргийн нутаг асфальтан замд H.Verna accent маркийн автомашины жолооч нь явган зорчигч 42 настай, эмэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг,

2. БЗД-ийн нутаг Дарь-Эхийн замд T.Brevis маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, H.Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 34 настай Ө, 8 сартай хүүхэд Б нарын 2 хүн гэмтсэн зэрэг хэргүүдийг шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 14 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 30 хувиар, гэмтсэн хүн 46 хувиар, согтуугаар тээврийн хэрэгслийн жолоодсон зөрчил 12 хувиар тус тус буурсан байна. 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх