Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/vhej vl bolno.jpg

Бодит амьдралаас сэдэвлэв

ХОЁРДУГААР ХЭСЭГ БУЮУ ТӨГСГӨЛ 2008 оны арванхоёрдугаар сарын 25. Өдөр ирэх тусам хүн биш араатан шинж рүүгээ ойртож байгаагаа мэдэрнэм. Өвдөж шаналсандаа уур уцаар, бухимдлаа ойр дотныхондоо гаргах болов. Ханхайж хоосорсон өрөө, хоног өнгөрөх тусам намайг өөр рүүгээ сорох мэт улам бат бөхөөр зууралдах болсон модон ор, сэрэх бүрт “үхэл”-ийг санагдуулах цагаан тааз, нүдний өмнүүр хором бүрт бүртэлзэж, надад үйлчлэн гүйх хамаатан саднууд, тэр ч бүү хэл, хамгаас хайртай гэргий, хоёр үр минь хүртэл сэтгэл дулаацуулахаа больчихлоо гэж үү дээ. Гэргий минь урьдын адил залуу сайхан, гоо үзэсгэлэнтэй байхаа больжээ. Өдрөөс өдөрт нүднийх нь гал буурч, царай нь зэвхий даан, хэтэрхий хүнд зовлонд нуруугаа нухлуулж, сэтгэлээ эмтлүүлсээр байгаад 35-тай биш 75-тай юм шиг харагдах болж. Цэл залуухан чиний минь үс цал буурал болчихсоныг би дөнгөж өчигдөр л олж харлаа. Ийм болоод дөрөв хоножээ. Гэтэл би өнөөдөр л үүнийг анзаарлаа шүү дээ. Харсан хүн бүрийн харааг булааж, сэтгэлийг гижигдсэн, гунхсан сайхан бүсгүй байхад чинь би чамтай амьдралаа холбож билээ. Хамтдаа өнгөрүүлсэн арван хэдэн жилийн туршид чи минь нэг өдөр, ганц хоромд ч надад муухай харагдаж байсангүй. Гэтэл амьдрал чамайг минь жил хүрэхгүй хугацаанд даанч гамгүй “эдэлжээ”.

2009 оны нэгдүгээр сарын 05. Химийн тариаг арав дахь удаагаа хийлгэсний дараа сингапур эмч эхнэр, бид хоёрын нүд рүү харж байгаад “save your money for your children” гэж хэллээ. Энэ бол “Та мөнгөө эмчилгээнд зориулах хэрэггүй. Одоо танд ямар ч эмчилгээ тус болохгүй” гэсэн үг байсан юм. Найдвар үлдсэнгүй дээ. Химийн тариаг миний биеэс хурдан гадагшлуулахын тулд хаа байсан Зайсангаас 10 литрийн хоёр сав барин үүр цүүрээр вокзал руу гүйж, жил шахам хугацаанд хором ч цурамхийлгүй намайг асарч тойлохын зэрэгцээ эмчилгээг минь таслахгүйн тулд амсхийлгүй ажиллаж, өөрөөсөө бусдыг худалдаж, арга ядахдаа таньдаг хүн бүрээсээ мөнгө зээлж, 35-хан насандаа цал буурал болтлоо зүтгэсэн ханийн минь зүтгэл талаар өнгөрлөө. Ханийнхаа хайр, зүтгэлийн хариуд би сэтгэлийн шархнаас өөр юу ч өгч чадсангүй…

2009 оны гуравдугаар сарын 15. Бие минь хорт хавдарт бууж өгч байна. Сэтгэлийн минь гал ч бөхөж байна. Цаашид энэ их өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй нь. Өвдөх бүртээ үхмээр санагдана. Гэвч бүтэн арван сарын турш ганц ч хором дугхийлгүй, “үхэлд чамайгаа өгөхгүй” гэсэн мэт гараас минь тас атгачихаад тавихгүй байгаа хайртай гэргий, эрүүл саруул болоод, босоод ирэхийг минь хүлээн, нүдээ бүлтэлзүүлж зогсоо үрсээ бодохоор амьдармаар байна. Би хэчнээн өвдөж зовж байсан ч, та нарынхаа төлөө амьд явах ёстой. Хорь ч хүрээгүй насанд чинь үрийнхээ эх болгож, “Чамайгаа үүрд жаргаана” гэж амласнаа бодохоор надад үхэх эрх ч байхгүй. Амлалтаа биелүүлж чадалгүй дааж давамгүй зовлон амсуулсныхаа хариуд үлдсэн насанд чинь жаргал эдлүүлэхийн тулд амьд үлдэх ёстой. Бяцхан үрсээ хүний зэрэгт хүргэж, эр хүн, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхийн тулд би амьдрах ёстой...

Түүний тэмдэглэл “...би амьдрах ёстой” гэсэн энэ л өгүүлбэрээр төгсчээ. Гэвч тэрээр тэмдэглэлдээ дахин ганц ч цэг тавьж чадалгүй байсаар 14 хоногийн дараа бурхны оронд одсон юм. Нийтлэлийн маань баатар амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг Хавдар судлалын эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт өнгөрүүлжээ. Түүнийг амьсгал хураах мөчид толгойг нь түшиж суусан гэргий нь “Хүн эцсийн амьсгалаа авч байхдаа ч амьдралаас нэгмөсөн явж байгаатайгаа эвлэрч чаддаггүй юм билээ. Нүдээ бүлтийлгэн ширтэх үрс, хөлийг нь бүлээцүүлж, гараас нь атган суух аав, ээж, толгойг нь түшиж суугаа намайг бодохоор түүнд үхэх эрх байхгүй мэт санагдаж байсан биз. Үхэлтэй тэмцэлдсээр байгааг нь харсаар суугаа бид ч дээд, доод даралт зэрэг унасаар, 00 болох мөчид ч үхэж байгаатай нь эвлэрч чадахгүй байсан” хэмээн ярилаа. Дөрвөн жилийн өмнө хорвоогоос одсон ханийнх нь өдрийн тэмдэглэлийг гуйж уншчихаад, бас л санаа амрахгүй, бэлэвсэрсэн бүсгүйн сэтгэлийг “онгичиж”, “Ханиа эрүүл болгохын тулд үсээ бууралттал зүтгэсний чинь үр дүн гарсангүй дээ” хэмээн шархыг нь хөндсөндөө сэтгэл дотроо багагүй гэмшиж байлаа. Гэвч “Юу гэж хариулах бол” гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, түүн рүү зориг муутайхан харвал “Намайг “Нөхрийнхөө толгойг залгисан эмэгтэй” гэж интернэт сайтын сэтгэгдэл дээр бичсэн байсан” гээд санаа алдав. “Миний нөхөр тамхи татаж, архи уудаггүй. Хавдар байтугай тоос ч биед нь халдамгүй цэвэрч нямбай хүн байсан даа. Гэвч бурхан хүний амьдралыг зурчихдаг бололтой. Хань минь бурхан болоод дөрвөн жил болох гэж байна. Миний болоод хөвгүүдийн минь сэтгэлийн шарх аниагүй байна. Аних ч үгүй биз. Хүмүүс намайг муугаар хэлж, юу ч гэж ойлгож болно оо. Хам­гийн гол нь би ханиасаа “үхэж болохгүй” даалгавартай үлдсэн. Бага хүүгээ насанд хүрч, амьдралтайгаа залгатал дор хаяж 20 жил амьдрах ёстой. Тэгэхийн тулд өөрийгөө болоод хүүхдүүдээ эрүүл байлгаж, аюулгүй байдлаа хором бүрт хянаж байх учиртай. Би түүнийгээ бурхан болсноос хойш хүүхдүүдийнхээ хамт жил бүр бүрэн шинжилгээ өгдөг болсон. Монголчууд бид өвдөхгүй л бол эмчид очдоггүй. Хань минь ганцхан жил, эсвэл сарын өмнө хорт хавдартайгаа мэдсэн бол өнөөдөр амьд сэрүүн сууж байх ч байсан юм бил үү. “Гэр бүлээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө хайрлаж, хэдийгээр өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг ч энэ биеэ эрүүл байлгах хэрэгтэй юм байна” гэдгийг л би хамгийн сайн ойлгосон доо” хэмээсэн юм. "ТАРИМАЛ ЦЭЦГИЙН СҮМ" НОМООС

Таалагдахгүй байна

9
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.179.25.249]

2019-01-14 10:54:27

Өндөр хөгжилтэй улсын утга зохиол гэдэг нь тухайн орчинд байхгүй болсон хүний дотоод хүслийг гоо сайхан, утга уянгын аргаар илэрхийлж гаргадаг. Манайд болохоор бидний амьдралд байгаа сэтгэлийн зүйлсийг тэр чигээр нь хуулбарлаж гаргадаг. Хөгжсөн оронд манайд байдаг хүний сэтгэлтэй холбоотой муу муухай зүйлүүд бүгд байдаг. Тэдгээр нь ил биш далд оюун ухааны гүнд нь илүү хөгжсөн хэлбэрээр байдаг. Тиймээс бид нар түүнийг нь олж харж чадахгүй, наанаа бүрхэгдсэн хөгжсөн соёлоор нь тэднийг дүгнэдэг.

Зочин

[66.181.161.54]

2019-01-13 13:59:17

1 р хэсэг нь байгаа бол уу

Зочин

[85.170.131.47]

2019-01-13 03:21:21

Зочин

[85.170.131.47]

2019-01-13 03:21:20

Зочин

[85.170.131.47]

2019-01-13 03:21:19

Зочин

[85.170.131.47]

2019-01-13 03:21:18

Зочин

[85.170.131.47]

2019-01-13 03:21:03

bayar

[85.170.131.47]

2019-01-13 03:21:02

bid biendee ur xuuxduudee xairtai

bayar

[85.170.131.47]

2019-01-13 03:21:01

bid biendee ur xuuxduudee xairtai

unshigch

[31.164.60.87]

2019-01-12 19:46:05

hogjson orond bol iim elii balai setgehyi baidaggyi. yhliig jam yosnii gej yzdeg… hynee aldsan hymyys ni bas manaid baidgaas shal ooroor hyleej avdag. manaid bol boon nus nulims eher tatalt uhaan aldaj unah meteer baidag bol tedgeer ornuudad iim baidal yzyylbel eryyl hyn bishiin toond ordog.

Зочин

[202.9.45.219]

2019-01-12 17:28:18

iim xanitai bol goe oo ene zohiol shuu

Зочин

[202.9.45.219]

2019-01-12 17:27:06

Зочин

[66.181.184.70]

2019-01-12 16:28:29

Зарим хүмүүс тэрнийхээ, энэнийхээ толгойг залгисан гээд их л муухайгаар ярьж хэлдэг. Өөрсдөд нь юу ч тохиолдохгүй юм шиг л аяглана шүү дээ. Гэвч хэнд хэзээ юу тохиолдохыг хэлж мэдэхгүй болохоор ингэж хэлж ярихгүй байвал хэл, сэтгэлийн буян болно доо.

зочин

[124.158.109.140]

2019-01-12 14:47:37

гайхалтай...