etoim.mn
photos/olloo_mn_1542514758_undarmaa.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа эрх мэдлээ ашиглан зээл авсан гэх үндэслэлээр яллагдагчаар татахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулаад байгаа юм.

Эхлээд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал хурааж нийт 57 гишүүний 47 гишүүн дэмжлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Ундармаа гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэнгүй.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Энхболдын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх