etoim.mn
photos/0865a92e-786b-4d8f-b7a2-9711e0d07aae.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхий дөрвөн гишүүнийг эргүүлэн татах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын гишүүн, сайд, эгэл иргэд байна уу хэнийг ялгаж болохгүй. Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр нэлээн асуудал яригдсан. Та бүхэн бүгд сонссон шүү дээ. Тэгэхээр хуулийн байгууллагуудын хүмүүсийн ажилд туслах үүднээс бид хамтран ажиллах ёстой. ЖДҮ-чдээ чөлөөлөөд өгчих юм бол хуулийн байгууллагууд ажиллаад, асуудлаа шийдэх байх. Хэрвээ ЖДҮ-чид чинь ялгүй үлдвэл тэр шударга бусын чинь хонгил байдаг гэдгийг л батлана шүү дээ. Тиймээс гишүүдийг чөлөөлөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Улс төр, бизнес холилдохоороо далд хэлбэрт орж байна. Далд хэлбэрт орохоороо гэмт хэрэг болж байгаа юм. Бид хэтэрхий их хаалттай мэдээллийн орчинтой байгаа учраас энэ гэмт хэргүүд чинь гараад байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: ЖДҮХС-д манай Архангай аймгаас 45 хүн нийтдээ 850 сая төгрөгийн зээл авах хүсэлтийг ХХААХҮЯ-нд санал тавихад шийдэгдээгүй байгаа юм. Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Би тойргийн сонгогчдодоо яаж тайлбарлах вэ? Энэ бол байж болохгүй асуудал. 65 настай Ч.Улаан ах маань сайд болох гээд гүйж байна. Нэг жилийн өмнө Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Х.Баделхан зэрэг 50-иад оны ах нар одоо ах нар нь сайд болчихье гээд л 32-ын бүлгээс сайд болсон. Гэтэл одоо Их хурлын даргын суудал сонсчихсон бололтой. Ах нарыг тэтгэвэрт нь гаргая.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:  Та нар Монголын ард түмний үнэмлэхүй олонхын итгэлийг авсан. Ждүг зүгээр л зээл гэж яриад байна. Уг нь зүгээр л зээл л дээ. Энэ зээлийг давуу эрхээрээ аваад, цааш нь мөнгө хүүлээд явж байгаа чинь гэмт хэрэг мөн шүү дээ. Зохион байгуулалттайгаар хийгдсэн энэ гэмт хэргийг шалгах ёстой. Өөрсдийгөө шударга ёсны баатар гээд байгаа 40 хүний бараг тал нь ждүчин байна. Ард түмний тархийг угаах замаар л та нар оршин тогтнож байна. 

Ждүгийн асуудал оруулж ирэхээр 60 тэрбумын талд орсон болгож байна. Та нарт жилийн л хугацаа байна. Ядаж У.Хүрэлсүхийн яриад байгаа ажлыг эхлүүлчихээч. Худлаа хоосон яриад байх юм. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хувьдаа компанитай улс төрчид төрөөс тендер, концесс авч болохгүй гэсэн ёс зүйн дүрмийг тодорхой болгоод хуульчлаад өгөх хэрэгтэй юм байна гэж харж байна. Одоо бид ёс зүйн дүрмээ гаргаад батлая. Миний бие бусад гишүүдтэйгээ нэгдээд үүнийг санаачлаад явъя. 

Энэ олон том жижиж хэргийг шалга гээд байдаг. Гэтэл үүнийг шалгах боловсон хүчин байна уу, бид үүнийг нь шийдэж өгөх хэрэгтэй юм байна.  Улс төр бизнес хоёрыг салгах цаг нь болсон.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх