etoim.mn
photos/Samsung-Galaxy-S10-52-4-810x500.jpg

Дэлхийн ухаалаг утасны салбарын тэргүүлэгч Өмнөд Солонгосын “Samsung” компанийн “Galaxy S10” загварын ухаалаг гар утсыг ирэх хоёрдугаар сарын 20-нд олон нийтэд танилцуулах гэж байна. Харин худалдаанд гарах хугацаа нь гуравдугаар сарын 8-ны өдөр байх гэнэ.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, шинэ загварын ухаалаг гар утасны нээлтийн үйл ажиллагаа  АНУ-ын Сан-Франциско хотын “Bill Graham Civic” цогцолборт болох юм.  Шинэ бүтээгдэхүүний нээлтийн үйл ажиллагаанд 3000 гаруй сэтгүүлч, хэвлэлийн ажилтан болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. 

“Samsung” компани нь шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийн арга хэмжээг ихэвчлэн Испанийн Барселона хотод зохион байгуулдаг байсан бол энэ удаад Сан-Франциско хотод зохион байгуулж буй нь хамгийн том өрсөлдөгч “Apple” компанийн төв байртай хамгийн ойр болж байгаа юм байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх