etoim.mn
photos/baterdeneee1.png

Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ өөрөө тарах шийдвэр гаргах тухай, УИХ-ын ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төслүүдийг дэмжих эсэхээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа.

Одоогоор уг бичигт АН-ын бүлгийн 7 гишүүн, Ж.Мөнхбат нар гарын үсэг зурсан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ УИХ-ыг өөрөө тарахыг дэмжиж гарын үсгээ зурлаа. 

Тэрбээр энэ үеэр “Улстөрчид ард түмний шүүлтүүрээр дахин орвол яасан юм бэ. Нэг хэсэг нь шударгын туйл нөгөө хэсэг нь бузар булайгийн туйл болчихлоо. Тэгээд шударга юм болов уу гээд харахаар үгүй юм. Ард иргэдийн авах ёстой ЖДҮ-ийн мөнгийг өөрсдөө авчихсан байх юм. Эрх мэдлээрээ түрэмгийлээд иргэдэд очих мөнгийг өөрсдөө хамаад авчихсан байна. Талбайд жагсаж ард түмнийг турхирч МАНАН гэж өчнөөн ярилаа. Ард түмэнд хандан хэлж буй зүйл нь арай дэндлээ. Мафижсан төр гэж их ярих болсон. Үнэхээр тийм бол Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь юу хийгээд байгаа юм бэ. Яагаад учрыг нь олж чадахгүй байгаа юм. Хэн чанга дуугарсан нь, шударга дүр эсгэсэн нь, бузар булай асуудлыг нэгэн рүүгээ нялж чадсан нь шударга нэр зүүж болохгүй. Нөгөөтэйгүүр би өнөөдрийн улс төрийн байдалд сайн дүн тавимаар байна. Эдгээр үйл явдал нь нийгэм цэвэршихын нэг алхам юм. Манай намын хагарал эрх мэдлийн төлөөх хагарал. Ерөнхий сайдад таалагдахгүй бол намынх нь бага хурал дээр шүүж байна. Үнэхээр намд асуудал байвал нам дэрээ ярих хэрэгтэй. Улс төр болгож болохгүй. Зөвшилцөлд очих ёстой” гэлээ.

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Бат

[103.229.121.181]

2019-01-11 16:18:33

Чи ажлаа өгчихөөд араас нь гоншигноод ёстой муухай харагдаж булайгаа дэлгэж байна даа зайлуул төрийн хүн, эр хүн болж төлөвших болоогүй байна даа