etoim.mn
photos/roro.jpg

Португалийн алдарт хөл бөмбөгчин Кристиано Рональдо хүчингийн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Энэхүү хэргийн талаарх дуулиан шуугиан одоо хэр нь олны анхааралд байсаан байгаа юм. Тэгвэл өчигдөр /2019.01.10/ АНУ-ын Лас Вегас хотын цагдаагийн байгуулла түүнээс ДНК-ийн шинжилгээ авахаар болжээ.

Рональдо энэ талаар “Энэ бол зүгээр л миний нэр хүндийг ашиглаж намайг шантаачилж мөнгө салгах гэсэн түүний явуургүй заль мэх. Тухайн үед тэр эмгтэй бид хоёрын дунд гэмт хэргийн шинжтэй зүйл огтхон ч болоогүй”  хэмээн тайлбар өгсөн байна.  

Харин Рональдогийн өмгөөлөгч “Олон жилийн өмнө хоёр хүний харилцан тохиролцсоны үндсэн дээр болсон үйл явдал. Тиймээс үүнийг хүчингийн хэрэг гэж үзэж болохгүй. Мэдээж Рональдогийн ДНК-ийн шинжилгээ таарах нь тодорхой. Гэхдээ цагдаагийн байгууллага ч ажлаа хийхийн тулд ийн шаардлага тавих нь зүйн хэрэг” хэмээн мэдэгджээ.

Хэргийн сануулахад: Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Лас Вегас хотын иргэн Катрин Майорга алдарт хөлбөмбөгчин 2009 онд өөрийг нь хүчирхийлсэн гэж шүүхэд гомдол гаргасан. Тэрээр Рональдогоос 200 мянган ам.доллар нэхэмжилсэн юм. Түүний хэлсэнээр 2009 онд Лас Вегас хотын нэгэн зочид буудалд болж байсан үдэшлэгийн үеэр Рональдо түүнийг хүчирхийлжээ. Тэрээр хэрэг болсоны маргааш цагдаад гомдол гаргасан ч тухайн үед цагдаагийн газраас хэргийг үл тоон хоорондоо тохиролцохыг санал болгожээ. Дараахан нь Рональдогийн өмгөөлөгчид түүнийг нууц хадгалах гэрээнд гарын үсэг зуруулж, Рональдо түүнээс уучлал хүсэн бүсгүйд 375 мянган ам.долларын нөхөн төлбөр өгсөн гэсэн мэдүүлэг өгчээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх