etoim.mn
photos/olloo_mn_1543911664_bold.jpg

АН УИХ-ын гишүүн Л.Болдыг намын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн учраас дөрвөн жилийн хугацаатайгаар улс төрийн сонгуульд оролцох эрхийг нь хязгаарласан. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзах тухай  хүсэлтээ намын даргадаа хүргүүлсэн юм.  

Гэвч өнөөдрийг хүртэл АН-ын удирдлагын зүгээс тодорхой хариулт өгөөгүй байгаа аж. Иймээс өчигдөр УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын дарга М.Энхболдод хүсэлт гаргасан байна.  

Энэ талаар Л.Болд өөрийн цахим хуудсанаа “Миний бие УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад 2018 оны 12 сарын 3-ны өдөр, Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах тухай хүсэлтээ 2018 оны 12 сарын 4-ний өдөр намын дарга С.Эрдэнэд тус тус бичгээр мэдэгдсэн. 30 хоногийн дотор намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасаагүй байгаа тул хуулийн дагуу шийдэхийг хүслээ” хэмээн бичжээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх