etoim.mn
photos/0f9e3ccd7680ba69696b174080f67d70_162205.jpg

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас энэ сарын 10,11-ний өдрүүдэд “Төв, орон нутаг дахь харьяа нэгжийн ахлах зохицуулагчийн нарын сургалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтад 56 алба хаагчид мэдлэг, ур чадвар, манлайллыг нэмэгдүүлэх 15-н төрлийн сургалтад хамрагдаж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж нар сургалт, зөвлөгөөний үйл ажиллагааг нээж мэдээлэл хийлээ.

Мөн “Замын хөдөлгөөний зохион байгуулалт”, “Зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах аргачлал”, “Алба хаагчийн харилцааны соёл, сэтгэл зүйн онцлог”, “Төрийн албаны тухай хууль”, “Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга” зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн багш, судлаач, эрдэмтэд сургалт орж байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх